Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улсынхаа нийслэл Улаанбаатарт амьд явах баталгаа алга!!!...

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 7
iKon.MN

Өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарсан 36 настай залуу хэдхэн цагийн дараа энэ хорвоогоос яваад өглөө. 

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт баригдаж буй "Макс" группын "Макс Өргөө" компанийн барьж буй барилга дээрээс тулгуур төмөр унаж зам дээр явж байсан машины дээврийг цөмлөж орон жолооч нь анхны тусламж авах боломжгүйгээр амиа алдсан осол гарлаа.

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 16.1.5.-д барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах гэж заасан байдаг.

Энэ заалт бодит байдал дээрээ хэрэгжсэн үү үгүй юу. Харин үүнд хяналт тавьж байх ёстой МХЕГ-ийн хяналт шалгалт ямар байсан гэдгийг одоо хэлэхэд эрт байна. Яагаад гэвэл осол юунаас болсон гэдгийг шалгаж байгаа. Ингэсний эцэст албан ёсны дүгнэлт гарах учиртай. Гэхдээ олон нийтийн сүлжээгээр зарим иргэн ингэж бичсэн байна. Тухайлбал,

 Мөн НИТХ-ээс баталсан Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам гэж байдаг.

Энэ журмын 3.2.3-д Барилгын өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3,5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж  \дэвсгэр, банз, тор, саравч гэх мэт\-өөр тоноглох гэсэн заалт бий. 

Бас энэ заалт хэрхэн хэрэгжсэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. 

Өнгөрсөн 2012 оны есдүгээр сарын 17-нд тус дүүргийн V хорооны нутаг, “Тэнгис” кинотеатрын өмнө барьж буй барилгын бэхэлгээ төмөр унаж, 21 настай оюутан залуугийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Ингээд ЗЭРГЭЛДЭЭ БАРИГДАЖ БУЙ ХОЁР БАРИЛГА ХОЁР ХҮНИЙ АМИНД ХҮРЛЭЭ.

2012 онд энэ барилга дээрээс бэхэлгээ төмөр унаж хүний аминд хүрсэн

Энэ ослын дараагаар иргэд ч айдаст автаж баригдаж байгаа барилгын хажуугаар өнгөрөхдөө дээшээ харж явдаг боллоо ч гэж байсан.

Мэргэжлийн байгууллагынхан осол гарсны дараа л бөөн асуудал үүсгэж хяналт шалгалтаа сайжрууллаа гээд л байсан. Ер нь бол барилгын хяналт шалгалтыг бараг өдөр болгон хийж байхад ч гэмгүй. Юу нь болохгүй гэж. Эрдэнэт хүний аминаас л илүү үнэтэй хөдөлмөр орохгүй байх.

Статистикаас дурдвал барилгын салбарт өнгөрсөн 2012 оны эхний 10 сарын байдлаар 47 осол гарснаас 26 хүн амь насаа алдаж, 21 хүн хүндээр гэмтсэн гэх тоо баримт бий. Энэ тоог бууруулах хэрэгтэй байгаа. Гэхдээ энэ мэтээр оны эхнээс осол гараад байвал юу л бол...

Графикаар харуулав:

Өнгөрсөн 2012 онд барилгын салбарт гарсан осол

Ямартай ч ослоор амиа алдсан залуу ЭЗХЯ-ны ажилтан гэх мэдээлэл байна.
Өнөөдөр өглөө ажилдаа явахаар гарсан залуу гэртээ эргэж харьсангүй. Тун харамсалтай....

Улсынхаа нийслэл Улаанбаатар хотод явган ч бай, машинтай ч бай амьд явах баталгаа алга!!!...