Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жил Харвард түүхэндээ анх удаа цөөн цагаан арьст оюутан элсүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Харвардын их сургуулийн 380 жилийн түүхэнд шинэ элсэгчдийн ангид анх удаа цагаан арьст оюутнууд цөөнх болох гэж байна.

Ирэх сард элсэн орох шинэ оюутнуудын 50.9 хувь буюу олонх нь Америкийн уугуул, испани буюу латин, Ази, Африк, Номхон далайн арлын иргэдээс бүрджээ.

Үүн дотроо Ази гаралтай оюутнууд 22.2 хувь буюу хамгийн их тоотой нь болсон байна. Хэзээнээсээ элит төгсөгчдөөр алдартай Харвард сүүлийн жилүүдэд арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэж, боолчлолын үеэс өвлөгдсөн зарим уламжлалаасаа татгалзах зэргээр шинэчлэлт хийж эхлээд байгаа.

Мөн нөгөө талаас Америкийн их дээд сургуулиудад арьс өнгөөр ялгаварлаж хандсан гэх дуулиан тасрахгүй, зарим Африк, Ази гаралтай оюутнууд эрхээ хамгаалж тэмцэх болсон юм. Харвардын гаргасан тоо баримтаас үзвэл энэ жил тус сургуульд элсэхээр 39,506 хүн өрсөлдсөнөөс 2,038 нь элссэн байна. Энэ нь элсэлтийн хувь 5.2 гэсэн үг бөгөөд АНУ-ын их дээд сургуулиудаас хамгийн багад тооцогдож байгаа юм.

Өнгөрсөн оны Харвардын элсэгчдийн дотрох цагаан бус арьстнуудын хэмжээ 47.3 хувь байжээ.

 

Эх сурвалж: Quartz