Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Төв, Сэлэнгийн нутгаар бороо хамгийн ИХ оржээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт буюу 19-нөөс 20-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгаар 0.0-31.мм бороо орсноос, Төв болон Сэлэнгэ аймгийн нутгаар харьцангуй их хэмжээтэй /10.0-31.0мм/ бороо орлоо. 

Үүнээс хамгийн их нь Сэлэнгэ аймгийн Бугантад 21мм, Дархан-Уул аймгийн Орхон суманд 31мм бороо орлоо. 

Төв, Сэлэнгээр орж буй бороо 20-ний оройг хүртэл үргэлжилнэ.

Маргааш өдөр буюу 21-ний өдөр төв болон говийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.