Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын НЭГ тохиолдол Улаанбаатарт илэрчээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Үндэсний Статистикийн Хорооноос тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг өнөөдөр танилцууллаа.

Улаанбаатар хотод 2017 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 237 болсон байна. 

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны эхний тавдугаар сард 22,108 болж, өмнөх оны мөн үеэс 51 хувиар буурсан сайн үзүүлэлт гарчээ. Үүнд Улаанбурханаар өвчлөгчид 99.9 хувиар, вирүст хепатитаар өвчлөгчид 13.5 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 10.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.