Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

151 суманд түргэн тусламжийн автомашин өгч дууслаа

ikon.mn
2017 оны 6 сарын 13
iKon.MN

Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч Засгийн газар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж 141 сум, зарим алслагдсан хороодод нийт 151 автомашин олгосон бөгөөд өчигдөр сүүлийн 24 автомашиныг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар хүлээлгэн өглөө.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: “Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаж “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг анх удаа батлан, хэрэгжүүлж эхэллээ. МУ-ын 2017 оны төсвийг батлах, төсвийн тодотголд хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн төсөв санхүүжилтийг нэмэхэд анхаарч, эрүүл мэндийн салбарыг үргэлж дэмжиж ажиллаж байна.

Орон нутгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд, тэдний хүсэлтэд тулгуурлан, туулах чадвар сайтай 151 автомашинаар сум, хорооны эрүүл мэндийн төвүүдийг хангахад улсын төсвөөс 4,2 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Энэ нь иргэдийнхээ хамгийн үнэтэй зүйл болох эрүүл мэндэд нь Засгийн газраас анхаарал хандуулж байгаагийн нэг илэрхийлэл юм”. МУ-ын Засгийн газар цаашдаа ч эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хүний болон санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэх, зөв хуваарилах, зөв зарцуулах асуудалд онцгой анхаарч ажиллах болно” хэмээн тэрээр хэллээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: “Яаралтай тусламжийг хэдий чинээ богино хугацаанд үзүүлж чадна, төдий хэмжээнд эрсдэлийг бууруулж байдаг учраас түргэн тусламжийн автомашин хамгийн чухал үүрэгтэй.

Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж, нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн автомашиныг 151 суманд олголоо. Цаашид анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс багийн эмч нарт 500 гаруй мотоциклийг олгохоор шийдвэрлээд байна” гэв.

 

СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгоны ЭМТ-ийн дуудлагын жолооч н.Жаргалсайхан: Манай ӨЭМТ нь СХД-ийн газар нутгийн 80 хувийг хамарч, 12 мянга гаруй хүн амд хүрч, 80 км-ийн радиуст дуудлагад явдаг тул түргэний машин нэн шаардлагатай байлаа. Жилд бид дунджаар 2000 орчим дуудлагад явдаг. Манай нөхцөлд бол хэвтрийн хүн зөөх, осолд орсон хүнийг зөөх, даваа гүвээ давахад фургон хамгийн тохиромжтой байдаг.

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хүн эмнэлгийн жолооч Ц.Баатарчулуун: Би байгууллагадаа 41 дэх жилдээ жолоочоор ажиллаж байна. Хөдөө орон нутагт уултай, хадтай маш их бартаатай замаар явдаг учраас фургон машин л хэрэгтэй байдаг. Машиндаа запас сэлбэг хийж, засаж янзалж явсаар 7 жилийн дараа шинэ машинтай болж байгаадаа баяртай байна.

  24 автомашин хүлээн авсан газар

1

Архангай аймгийн Чулуут сумын Эрүүл мэндийн төв

2

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

3

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Эрүүл мэндийн төв

4

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Эрүүл мэндийн төв

5

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Эрүүл мэндийн төв

6

Говь-Алтай аймгийн Цогт сумын Эрүүл мэндийн төв

7

Говь-Алтай аймгийн Гуулин сумын Эрүүл мэндийн төв

8

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төв

9

Дархан-Уул аймгийн Орхон сумын Эрүүл мэндийн төв

10

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Эрүүл мэндийн төв

11

Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төв

12

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Эрүүл мэндийн төв

13

Ховд аймгийн Чандмань сумын Эрүүл мэндийн төв

14

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг

15

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны Эрүүл мэндийн төв

16

Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг

17

Төв аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төв

18

Хан-Уул дүүргийн Туул тосгоны Эрүүл мэндийн төв

19

Хан-Уул дүүргийн Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв

20

Энх-Амгалан Өлзийт Өрхийн эрүүл мэндийн төв

21

Сонгинхохайрхан дүүргийн Жаргалант тосгоны Эрүүл мэндийн төв

22

Увс аймгийн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төв

23

Увс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн төв

24

Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төв

 

Эх сурвалж: ЭМЯ