Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад байгаа Монгол иргэд энэ Бямба, Ням гарагт саналаа өгнө

С.Бадрал, iKon.mn
2017 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад улсад байгаа иргэд  салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10, 11-ний өдөр  очиж тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд  саналаа өгнө.

Өчигдөр Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс салбар комиссын бүрэлдэхүүнтэй онлайн хурал хийж бэлтгэл ажлын явц, байдлын талаар мэдээлэл сонсов. Энэ үеэр гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүргэгдсэн, санал авах байр бэлтгэгдсэн, сонгуулийн бэлтгэл хангагдсан тухай мэдэгдлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг  33 улсад 45 салбар комисс ажиллаж байгаа бөгөөд 7,209 иргэн саналаа өгөхөөр бүртгэгджээ.

 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.