Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс 26 улс төрийн намтай боллоо

Монголын мэдээ
2017 оны 6 сарын 8
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Дээд шүүх өчигдрийн хуралдаанаар А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэлээ. Тус намын мөрийн хөтөлбөр болон дүрэм, нам байгуулах ажиллагаа, гишүүдийн тоо, бүртгэл нь Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль зөрчөөгүй гэж Дээд шүүх үзжээ. Улсын бүртгэлд бүртгүүлсэн 26 дахь нам нь улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болно.

Шинээр бүртгүүлсэн намд Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллахыг Улсын Дээд шүүхээс даалгасан байна. Мөн энэ өдөр Хөдөлмөрийн Үндэсний намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцжээ. Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хорооны өнгөрөгч тавдугаар сарын 24-ний өдрийн хурлын 3-р тогтоолоор намын даргаар Б.Найдалааг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Зураг