Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ДНБ-ий өсөлт 4.2 хувьтай гарчээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг 2017 оны дөрөвдүгээр сарын байдлаар танилцууллаа. Монгол Улсын ДНБ оны эхний гурван сарын байдлаар 4.2 хувийн өсөлттэй гарчээ. 

Энэ өсөлтөд бөөний болон жижиглэн худалдааны 2.5 хувийн өсөлт, бүтээгдэхүүний цэвэр татварын 1.9 хувийн өсөлт, боловсруулах үйлдвэрлэлийн 0.9 хувийн өсөлт эерэгээр нөлөөлсөн байна. Харин уул уурхайн олборлолтын салбарын агшилт сөргөөр нөлөөлжээ. 

Хүснэгт 1: Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, салбаруудын оролцоо /ҮСХ, 2017-05-15/

 

2016* I-III

2016* I-VI

2016* I-IX

2016* I-XII

2017* I-III

ДНБ

3.1

1.3

-1.6

1.0

4.2

Хөдөө аж ахуй

0.1

0.5

0.4

0.6

0.2

Уул уурхай, олборлолт

4.0

2.0

0.0

0.2

-1.8

Боловсруулах үйлдвэрлэл

-0.8

-0.7

-0.5

-0.2

0.9

Цахилгаан, хий, уур, агааржуулалт, хангамж

0.1

0.1

0.1

0.1

0.1

Барилга

0.3

0.0

-0.7

-0.6

-0.2

Бөөний болон жижиглэн худалдаа

-0.4

0.1

-0.8

-0.3

2.5

Тээвэр ба агуулахын үйл ажиллагаа

-0.2

0.0

0.2

0.9

0.6

Мэдээлэл, холбоо

0.0

0.1

0.0

0.0

0.0

Үйлчилгээний бусад үйл ажиллагаа

0.2

0.1

0.0

0.2

0.0

Бүтээгдэхүүний цэвэр татвар

-0.2

-0.9

-0.4

0.0

1.9

2017 онд эдийн засгийн өсөлтийг 4 хувиас бага буюу 1-3 хувийн хооронд байна гэж олон улсын санхүүгийн байгууллагууд болон Төв банкнаас төсөөлсөн. Харин эхний улирлын байдлаар өсөлт 4.2 хувьтай гарсан нь төсөөлснөөс өндөр үзүүлэлт.  

Үүнд НӨАТ-ын систем хэрэгжиж, далд эдийн засгийг тодорхой хэмжээнд ил болгосон алхмууд нөлөөлсөн гэж үзэж байна. Ялангуяа жижиглэн худалдааны салбарт буй өсөлтийг тооцох бодит боломж гарсан нь өсөлтийг бий болгожээ. 

Мөн оны эхний улиралд эдийн засгийн идэвхжил нэмэгдэж өсөлтөд эерэгээр нөлөөлдөг хандлага бий. Гэхдээ энэ нь зөвхөн эхний улирлын үзүүлэлт учраас жилийн эцэст өсөлт энэ чигээрээ хадгалагдана гэсэн баталгаагүй юм.