Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цэнд-Аюуш: Мэргэжлийн бус багш нар цэцэрлэгт ажиллаж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын дүнгээ өнөөдөр танилцууллаа. 

Хоёр цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон

Эрүүл Мэнд Боловсрол Судалгаа Хяналтын Хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 52, төрийн бус өмчийн 70 нийт 122 цэцэрлэгийг хамруулан төлөвлөгөөт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг танилцуулъя. зөрчлийг

Төрийн бус өмчийн 34 цэцэрлэгийн эрхлэгч Сургуулийн Өмнөх Боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна.

Тухайлбал Сүхбаатар дүүргийн Цасан гоо, Хан-Уул дүүргийн Нарны хаан хүүхдүүд, Баянзүрх дүүргийн Булганзул гэх мэт цэцэрлэгүүдийн эрхлэгч нар байгаа юм.

Шалгалтад хамрагдсан төрийн бус өмчийн цэцэрлэгийн 72 хувь нь мэргэжлийн багшгүй, 59 хувь нь багшлах эрхгүй, 56 хувь нь туслах багшийн сургалтанд хамрагдаагүй багш нар байна.

Сургалтын зориулалтын гадна тоглоом талбай, тоног төхөөрөмж дутагдалтай аюулгүй байдлыг хангахгүй ажиллаж байгаа цэцэрлэг 33.3 хувийг эзлэсэн. 
Түүнчлэн зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа цэцэрлэгүүд ч цөөнгүй.

Жишээлбэл Сүхбаатар дүүргийн Үзэм, Том жаал, Баянгол дүүргийн Мон-Эрин, Хан-Уул дүүргийн Буурай ээж зэрэг цэцэрлэг болно.

Мөн цэцэрлэгүүдийн 66 хувь нь бүлэгт байгаа нэг хүүхдэд ногдох талбай нь эрүүл ахуйн нормоос 1.5-2.2 дахин их, 25 хувьд нь угаагуур, суултуур ариун цэврийн байгууламж стандартад нийцэхгүй байгаа юм.

Цэцэрлэгийн нэг багшид ногдох хүүхдийн тоо хэтэрхий их байгаа. Энэ нь тухайн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн бус хүүхэд элсүүлэн авдагтай холбоотой. 

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 988 заалттай 98 цэцэрлэгт албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Шинжилгээний дүнг үндэслэн 91 дүгнэлт бичиж, зөрчилтэй 70 газарт 20,405,000 төгрөгний шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулсан.

Үзэм, Шүрэн цох гэсэн хоёр цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон" гэлээ. 

Цэцэрлэгүүд ажиллах эрхийн шалгалтанд тэнцээгүй хүмүүсийг ажилд авч байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч С.Лхагвадулам "2014 оноос хойш багш мэргэжлээр төгсөгчид ажиллах эрхийн шалгалтанд орох болсон. Ингэснээр багшлах эрхээ авна.

Ажиллах эрхийн шалгалтанд СӨБ-ын багш нар тэнцэхгүй байгаатай холбоотой мэргэжлийн бус багш нар цэцэрлэгүүдэд ажиллаж байна.

Цэцэрлэгүүд дээрх шалгалтанд тэнцээгүй хүмүүсийг ажилд авч байна. 

Монгол хэл, уран зохиолын багш, дүрслэх урлагийн багш цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаа юм. 

Энэ нь цэцэрлэгүүд анх тусгай зөвшөөрлөө авахдаа ажиллах шаардлага хангасан хүмүүсийн дипломыг оролцуулж тусгай зөвшөөрлөө авчихдаг.

Харин ажлын байран дээр хүн олдохгүй байна гэдэг шалтгаанаар өөр мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж байна" гэв.