Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээс Н.Энхбаярыг хугацаанаас нь өмнө ялгүйд тооцох боломжгүй гэсэн шийдвэр гарчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, түүнийг ялтай хэвээр нь үлдээлээ. 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарын гаргасан 2017 оны 05 дугаар 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар: 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь хэсэгт “Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал, засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө ялгүйд тооцож болно” гэж заасан бөгөөд хүсэлтэд хавсаргасан нотлох баримтын хүрээнд нотлогдох боломжгүй гэж шүүх үзсэн байна.

Н.Энхбаярыг хугацааны өмнө ялгүйд тооцуулах тухай түүний өмгөөлөгч Ш.Дуламжавын гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад шүүх ийнхүү шийдвэр гаргажээ.

 

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.