Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн асан Г.Уянгын суулт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Д.Сүхбаатарын талбайд өчигдөрөөс эхлэн суулт хийж байгаа. Нийт 10 хоногийн турш 11:00-15:00 цагийн хооронд суулт хийх аж. Тэрээр МАНАН бүлэглэлийн эзэн С.Баяр, Ц.Элбэгдорж нарын эсрэг ийнхүү суулт зарлаж, ард түмнийг уриалж байгаа юм.

Талбай дээр 4,000 хүн ирж, суултыг нь дэмжвэл Г.Уянга суултаа тэмцэл болгон үргэлжлүүлэх юм. Харин хүн ирэхгүй талбайг дүүргэхгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсан "Ардын үг" аян үр дүнг хүлээн зөвшөөрөх гэнэ.

Өнөөдөр Г.Уянгын суулт хийж буй хоёр дахь өдөр юм. Тэрээр өөрийн фэйсбүк хуудсаараа дамжуулан "Тэмцэл их өргөжиж байна. Олон хүн ирж гарын үсэг зурж, дэмжиж, санал бодлоо илэрхийлж байна" гэсэн байв.

Одоогоор Д.Сүхбаатарын талбай дээр С.Уянгыг дэмжихээр Ноён уулаа хамгаалах хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид, ДМ бүлгэмийн зохицуулагч н.Даш болон иргэд суултад оролцож байгаа аж.