2016 оны 12 сарын 14
БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлийн хэлтсээс санаачлан Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Ногоон эдийн засгийн түншлэл, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл, Монголын банкны холбоо, Ариг банк хамтран “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аяныг зохион байгуулсан.