Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар дүүргийнхэн шинэ оноо хоггүй угтана

Сүхбаатар дүүрэг
2016 оны 12 сарын 15
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Бүх нийтийн их цэвэрлэгээг Сүхбаатар дүүргийн хэмжээнд зохион байгуулах тухай Засаг даргын захирамж гарлаа.

Удахгүй шинэ он гарахтай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг 2016 оны 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон автозам, ногоон байгууламж, далан гуу жалга, байгууллага, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын цэвэрлэгээнд хяналт тавьж бүх нийтийг өргөнөөр хамруулахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгов.

Мөн Их, дээд сургуулийн удирдлагад хариуцсан гудамж, талбайн цэвэрлэгээг чанартай хийхийг даалгаж, хог тээвэрлэгч байгууллагуудыг уртасгасан цагаар ажиллаж, шуурхай тээвэрлэх үүрэг өглөө.

Бүх нийтийн цэвэрлэгээндээ идэвхитэй хамрагдаж, шинэ жилээ хоггүй угтацгаая.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР