Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийт нутгийн 70 гаруй хувь зудын эрсдэлтэй болон нэн эрсдэлтэй байна"

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ жилийн хувьд харьцангуй эрт буюу арваннэгдүгээр сард их хэмжээний цас орж хүйтэрсэн. Түүнээс хойш буцаад хүйтний эрч суларсан хэдий ч нийт нутгийн 70 гаруй хувьд тогтсон цасан бүрхүүл зузаан байгаан дээр хатуурч байна.

Арванхоёрдугаар сарын 20-оос нэмж цас орох төлөвтэй байна.

Үүнээс шалтгаалан Ховд аймгийн гурав, Увс аймгийн 5-6 сумын малчид отор нүүдэл хийж байгаа. Мөн Завхан аймгийн зургаа, Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цасны зузаан их байсан нь хатуурч өвөлжилт хүндрэхэд хүргэж байна.

Ирэх долоо хоногоос буюу арванхоёрдугаар сарын 20-оос нэмж цас орох төлөвтэй байна. Мөн хүйтэрнэ. Энэ нь малын өвөлжилтөд сөргөөр нөлөөлөх талтай. ЦУОШГ-аас шинэчлэн гаргасан зудын эрсдлийн зураглалаас харвал нийт нутгийн 70 гаруй хувь эрсдэлтэй болон нэн эрсдэлтэй гэж үнэлэгдсэн.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

 

Цаг уурын нөхцөл байдлын мэдээг үндэслэн малчид өвлийн бэлтгэлээ сайн базаасан хэдий ч бэлчээрийн мал ахуйн хүндрэл мал бэлчээрт гарч чадахгүй болох үеэс эхэлдэг. Тэгэхээр энэ хүндрэлийг даван туулахад нь туслах үүднээс малчдад туслах аяныг эхлүүлээд байгаа.

Хувь хүмүүс, албан байгууллагуудын дунд малчдад туслах сайн санааны хандивын аяныг зарлан хэрэгжүүлж, тусламжийг аль болох хэрэгтэй цэгт боломжтой үед нь хүргэх ажлыг зохион байгуулж байна" гэлээ.