Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Ноос ноолуур, арьс ширээ Хятадад тушаасан малчид урамшуулал АВАХГҮЙ"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Арьс шир, ноос ноолуурын түүхий эдийн урамшууллын талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас мэдээлэл хийлээ.

Үндэсний үйлдвэрт ноос болон арьс, шир бэлтгэж тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох чиглэлээр дараах урамшууллыг олгожээ.

Ноосны урамшуулал

Монгол Улсын Их Хурлын баталсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд 408,812  малчинд 112.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна.

Он Малчны тоо Ноосны хэмжээ /тн/ Мөнгөн дүн/тэрбум төгрөг/
2011 32,977 4,924.90 9.8
2012 103,162 14,696.60 29.4
2013 117,667 18,307.30 36.6
2014 80,619 16,643.50 18.3
2015 74,387 16,897.00 18.6
Дүн 408,812 71,468.40 112.7

2015 оны ноосны урамшууллаас хоршооны гишүүн бус гэсэн шалтгаанаар хасагдсан малчин өрхүүдэд урамшууллын мөнгийг нөхөн олгосон бөгөөд үүнд, 5,020 малчин өрхөд 707.6 сая төгрөг малчин дансанд шилжүүлээд байгаа аж. Харин данс буруу гэсэн шалтгаанаар 209 малчны 27.7 сая төгрөг шилжигдээгүй байна.

Урамшууллын талаар ХХААХҮЯ-ны Мал Хамгаалах Сангийн ерөнхий менежер Ц.Нямсүрэн “Саяхан малчидын дансанд урамшууллыг шилжүүлээд байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар 40,460 малчин өрхөд 8 тэрбум 542 сая 662 мянган төгрөгийг шилжүүлсэн.

Ирэх онуудад энэ урамшуулал үргэлжлэн явагдана. Төр засгаас санхүүгийн боломжийн хүрээнд үндэсний үйлдвэрийг дэмжих, үндэсний үйлдвэртээ ноос ноолуур, арьс ширээ тушаасан малчдынхаа урамшууллыг үргэлжлүүлэн олгох бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг бидэнд өгсөн байгаа.

Үндэсний үйлдвэрт ноос ноолуур, арьс ширээ тушаасны ач холбогдол бол малчин өөрөө урамшуулал авна. Тухайлбал, аймаг сумдын төлөөлөгчийн газар ноос ноолуур, арьс ширээ тушааснаар малчинд төрөөс урамшуулал авах боломжтой болдог. 

Үндэсний үйлдвэрлэгчид тушаалгүй хятадад түүхий эдээ тушаах боломж байгаа юу гэвэл байгаа. Гэтэл Хятадад тушааснаар малчдад ямар нэгэн урамшуулал ордоггүй. Тэгэхээр энэ бол цэвэр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэж гаргасан бодлого юм” хэмээн тайлбарлалаа.

Ирэх онд  22,000 тонн ноос ноолуур авч, 100,440 малчинд 24 тэрбум төгрөгийн урамшуулал олгогдохоор төлөвлөсөн байгаа бол арьс, ширний урамшууллын талаарх мэдээлэл он гарсны дараа гарах юм байна.

Арьс, ширний урамшуулал

Улсын Их Хурлын баталсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд дараах урамшууллыг олгожээ.

Арьс, ширний урамшуулал

2013 он сүүлийн хагас

2014 он эхний хагас

2014 он сүүлийн хагас

Нийт

Урамшуулалд хамрагдсан малчны тоо

29,811

3,085

54,535

87,431

Арьс, ширний тоо

Бод: 40,620

Бог: 700,297

Бод: 3,806

Бог: 54,184

Бод: 159,654

Бог: 1,854,943

2.8 сая

Урамшууллын дүн

2.7 тэрбум

219 сая

7.9 тэрбум

10.8 тэрбум