Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

УИД-ийн өмнөх явган хүний гарц лед гэрлэн тэмдэгтэй болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, УИД-ийн өмнө буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж лед гэрэл бүхий явган хүний гарцын тэмдэг хоёрыг суурилуулжээ.

Уг тэмдэг нь хоёр талтай, нараар цэнэглэгдэх бөгөөд хураасан цэнэгээрээ 10 цаг тасралтгүй асахаас гадна цэнэг хураах хугацаа нь 6 цаг юм. Мөн -45С -аас +70С температурт ажиллах чадвартай төдийгүй ашиглалтын явцад ямар ч нэмэлт төлбөр гарахгүй зэрэг олон давуу талтай.
 

Ийнхүү программ хангамж, удирдлагыг монгол инженерүүд хийсэн лед гэрэл бүхий замын тэмдгийг анх удаа “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ үйлдвэрлэж, суурилуулсан байна.