Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн MOAB бөмбөгнөөс хүчтэй нь Орост бий

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Америкийн зэвсэгт хүчин 10,000 шахуу килограм жинтэй бөмбөг Афганистанд ашигласан нь тус улсын зэвсэглэлд байдаг хамгийн том цөмийн бус бөмбөгт тооцогдож байна.

MOAB (Massive Ordinance Air Blast) бөмбөгийг бас “Бүх бөмбөгний эх” гэж нэрлэдэг. Тэгвэл Америктай зэвсгээр өрсөлдөгч ОХУ-д үүнээс ч том бөмбөг байдаг ба түүнийг “Бүх бөмбөгний эцэг” буюу FOAB гэж нэрлэдэг байна.

Адилхан термобарийн бөмбөг гэсэн ангилалд ордог FOAB нь Америкийн MOAB-аас дөрөв дахин хүчтэй буюу 44 тоннын тэсрэх чадалтай (MOAB нь 11 тонн), 300 метр радиус дотрох байгууламжуудыг балгас болгох, амьтай болгоныг уур болгох чадалтай гэнэ.

Термобарийн бөмбөг нь агаар мандал дахь хүчилтөрөгчийг ашиглаж тэсэрдэг тул сүйтгэх хүрээ нь өргөн байдаг. 2007 онд зохион бүтээгдсэн FOAB агаарт дэлбэрдэг ба багахан цөмийн цохилттой ижил сүйтгэх чадалтай ч цөмийн зэвсэг шиг цацраг идэвхит туяа гаргадаггүйгээрээ онцлог.

Энэхүү аймшигт зэвсэгний танилцуулгыг үзнэ үү.

Эх сурвалж: Business Insider