Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэд харах үйлчилгээ"-нд шалгалт хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

УИХ-аас хоёр жилийн өмнө Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж, тус хууль өнгөрөгч оны 1-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 45 мянга гаруй хүүхдийн 25 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, 1,305 иргэн ажлын байртай болжээ.

Түүнчлэн хүүхэд харах хүнгүйн улмаас ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан 6 мянга гаруй эцэг, эх асран хамгаалагч тодорхой хөдөлмөр эрхэлж, байнгын орлоготой болсон зэрэг үр дүн гарсан байна.

Харин энэ оны 1-р сарын байдлаар улсын хэмжээнд 818 хүүхэд харах төвд, 5,275 хүүхэд хамрагдаж байна.

Тэгвэл эдгээр газруудад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар нөхцөл байдлын үнэлгээг үндэсний хэмжээнд 2017 оны 04 дүгээр сарын 03-наас 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр хүртэл хийхээр болжээ.

Ингэснээр:

  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль,
  • Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6540:2015 стандарт,
  • Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт,
  • Хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжид нөхцөл байдлын үнэлгээ хийж, шаардлага хангахгүй төвүүдэд албан шаардлага өгч, хүүхэд харах үйлчилгээ болон сургуулийн өмнөх боловсролд  хамрагдаж буй хүүхдийн давхардлыг арилгаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах юм байна.