Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

З.Ибрагимович “Улаан чөтгөрүүд”-ийн хамтаар түүх бүтээлээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монголын цагаар өнгөрсөн шөнө Английн лигийн цомын шигшээ тоглолт Манчестер Юнайтед, Саутхэмптон клубуудын хооронд болж, Манчестерчүүд өрсөлдөгчөө 3:2-ын харьцаагаар хожиж, цомын эзэн боллоо. Ингэснээр Манчестер Юнайтед клубийн нийт цом 42 болж, нийт цомынхоо тоогоор Ливерпүүл клубийг гүйцэж түрүүлсэн юм. Тоглолтын салхийг Манчестер Юнайтед клубээс Златан Ибрагимович 19 дэх минутад нээсэн бол хоёр дахь гоолыг мөн л Манчестер Юнайтед клубийн тоглогч Жозе Лингард Маркос Рохогын дамжуулалтаар 38 дахь минутад оруулжээ.

Тоглолтын эхний үеийн шүүгчийн мэдлийн нэг  дэх минутад хоёр гоолын зөрүүгээр хожигдож явсан Саутхэмптон клубийн тоглогч  Манноло Габбиадини Уорд-Праусын дамжуулалтаар гоолдож, тооны зөрүүг ойртуулсан юм. Улмаар тоглолтын эхний үе өндөрлөжээ. Тоглолтын хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад буюу 48 дахь минутад Саутхэмптоны эхний гоолын эзэн М.Габбиадини Стив Дейвисийн дамжуулалтаар гоолдож, тооны харьцааг тэнцүүлжээ.

Тооны харьцааг тэнцүүлсний дараа Саутхэмптон клубийн довтолгоо эрчимжиж, улмаар бөмбөг эзэмшилтээрээ Манчестер Юнайтедаас илүү гарч ирсэн юм. Ийнхүү тоглолт тэнцээгээр өндөрлөх нь үү гэтэл тоглолтын 89 дэх минутад Манчестер Юнайтедийн эхний гоолын эзэн З.Ибрагимович Андер Херрерагын дамжуулалтаар гоолдсоноор эцсийн цэгийг тавьжээ. Ингэснээр “Улаан чөтгөрүүд” нийт цомынхоо тоогоор Ливерпүүлийг гүйцэж түрүүлсэн юм.

Харин Шведийн алдарт хөлбөмбөгч өдгөө 35 настай Златан Ибрагимович өөрийн замналынхаа 32 дахь цомыг өнгөрсөн шөнө өргөжээ. 

Эх сурвалж: www.eurosport.com