Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шоронгоос шууд загварын тайзанд гарсан залуу анхны алхмаа хийжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

2014 онд гэмт хэрэгт холбогдон цагдаад баривчлагдахдаа авхуулсан хэрэгтний гэрэл зураг нь интернэтэд санамсаргүй тарж од болсон залууг Жереми Микс гэдэг.

Түүний царайлаг төрх тухайн үедээ олны анхаарлыг татаж Америкийн шоронгийн хамгийн царайлаг хоригдол гэх алдрыг зүүж байв.

Тэгвэл гурван жилийн дараа шоронгоос гарсан Жереми Нью-Йорк хотын загварын долоо хоногийн тайзнаа анхны үзүүлбэрээ өчигдөр хийжээ. 2014 оны хоёрдугаар сард тэр хууль бусаар галт зэвсэг хадгалж байсан хэргээр 27 сар шоронд хоригдох ял авсан юм.

 

Интернэт ертөнцөд од болсон залуутай шоронгоос гарахаас нь өмнө Лондоны модел менежмэнтийн SUPA агентлаг гэрээ байгуулаад байв.

Ингээд Жереми шоронгоос гармагцаа загварын ертөнцөд ажиллаж эхэлсэн нь энэ юм.

Түүний оролцсон загварын шоуны үзэгчдийн эхний эгнээнд Парис Хилтон, Мадонна, Кайли Женнер, Трампын хоёр дахь охин Тиффани зэрэг олны танил хүмүүс сууж үзжээ.

 

Эх сурвалж: Independent