Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ: Алдаатай оруулсан мэдээллээ засварлах хугацаа II/15-ны 00:00 цагт дуусгавар болно

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем “e-barimt.mn”-д 620,409 албан татвар төлөгч бүртгүүлсэн байна. Үүнээс хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 482,600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байна. 

Харин тодорхой тооны иргэдийн мэдээлэл алдаатай буюу нэг, дансны дугаар зөрсөн тул НӨАТ-ын урамшууллаа авах боломжгүй байгаа юм. Энэ талаар Татварын ерөнхий газрын дарга Л.Зоригт "Буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137,822 татвар төлөгчдийн хувьд татварын урамшуулал авах боломж нь нээлттэй байгаа бөгөөд холбогдох мэдээллээ 2017 оны 02 дугаар сарын 15-ны дотор засварлах боломжтой юм" гэлээ.

НӨАТ-ын урамшуулал энэ онд ч мөн үргэлжлэн хэрэгжинэ. 2017 оны хувьд сугалаа болон буцаан олголт дээр нийт 80 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төсөвлөжээ.