Уншиж байна ...

"Гацуурт” компанийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм бурууг шүүх хурал маргааш болно

Б.Манлай
2024 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: @Batsugar1 цахим хаягаас ашиглав

"Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм бурууг шүүх хурал маргааш болох юм байна.

Энэ талаар УЕПГ-аас "Сэлэнгэ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн “Г” ХХК-ийн захирал Л.Ч-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан маргааш буюу 2024 оны тавдугаар сарын 1-нд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:30 цагт товлогдсон байна.

Тус прокурорын газраас “Г” ХХК-ийн захирал Л.Ч-г хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн" гэж мэдээллээ.

Эрүүгийн хуулийн 13.14.1-д хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000-1,300,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заажээ.