Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын цагаан сараар шинэчилдэг 3 ЗҮЙЛС

ikon.mn
2017 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Тун удахгүй Монголчууд бид хотол олноороо шинэлэн золгох цаг айсуй. Монгол түмэн өнө эртнээс сар шинээ хир буртаггүй, элбэг дэлбэг угтвал ирэх оны өнгө нь сайхан байх болно  хэмээн билэгшээж, эдийн сайныг өмсөж, хүлгийн сайныг унан, бэлэг дэмбэрэлтэй үгс хэлэлцдэг уламжлалтай. Ингээд сар шинийн үеэр Монголчуудын нийтлэг шинэчилдэг зүйлсийн талаар  ярилцъя.


ЭНЭ ЖИЛ ЯМАР ЗАГВАРТАЙ ДЭЭЛ ӨМСВӨЛ ЗҮГЭЭР ВЭ?

Монгол дээлийг нэгэн үе хөдөөнийхөн өмсдөг гэсэн ойлголт түгээмэл байсан.

Энэ ойлголт хэдийн ард хоцорч, харин ч орчин үеийн хийц загвартайгаар урлаж өмсөх нь элбэг болжээ. Өнгөрсөн жилүүдэд "Хүннү" хэмээн нэрлэж заншсан загварын дээлийг гэр бүлээрээ өнгө ижилсүүлэн өмсөх нь нэлээд "мода" болж байсан бол энэ жилийн хувьд үндсэн монгол загвартай “даруухан” гэж хэлж болохуйц дан дээлүүд голлож байгааг загвар зохион бүтээгчид хэлж байна. Гол нь бүсний хувьд дээлийнхээ материал дээр туузан болон арьсан оруулга хийж өгснөөр илүү загварлаг харагдах болно.  

Мөн үндэсний хээн хатгамалтай орчин үеийн хийц бүхий цамц, хантааз нь  илүүтэй дэгжин харагдахыг онцолж байгаа юм. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн урлаж буй ноос, ноолууран дээлүүд загварын хувьд голлож байна. Хамгийн гол нь аав ээж үр хүүхдээрээ нэг өнгийн дээлээр ижилсэхээ больж, өөр өөрсдийн онцлогт тохирсон загварууд сонгох болжээ.

Залуу үе жинсэн, тааран гэх мэтээр материалын хувьд эрс шинэчлэл хийж байгаа бол ахимаг насныхан уламжлалт торго дурдангаар дээлээ хийлгэж байна. Цагаан сараар захиалга ихэсдэг тул та одооноос санаа тавихыг зөвлөж байна.

Санал болгох:

  • Алтан урлан ХХК
  • Түмэн торго ХХК гэх мэт

ХУУЧИН ТАВИЛГАА СОЛИХДОО АНХААРАХ ЗҮЙЛС

Монголчууд битүүний өдөр их цэвэрлэгээгээ хийж дуусдаг уламжлалтай.

Өнгөрсөн жилийн хир буртаг, тоос шороо, хуучирч муудсан эд хогшлоо энэ л өдрүүдэд угааж арчиж, цэвэрлэж, хаядаг уламжлалтай. Мөн орчин цагийн Монголчууд айлчин гийчин ирэхээс өмнө хуучин тавилгаа сольж, шинэ тавилгаар гэрээ тохижуулдаг болсон.  Гэхдээ сүүлийн жилүүдэд нүсэр мебель тавилга гэхээсээ илүүтэйгээр эмх цэгцтэй, энгийн загвар бүхий минималист хэв маягаар гэрээ тохижуулах болсныг интерерьчид зөвлөж байна.

Мөн эдийн засгийн хямралтай байгаа энэ үед тавилгаа шинэчлэх гэж яарахаасаа өмнө ханын цаасаа сольчихвол гэрт тань шинэ уур амьсгал орох болно гэдгийг сануулж байсан.

Гэхдээ хээ хуартай ханын цааснаас илүүтэйгээр нэг өнгийн цаас сонговол гэр тань цэлгэр цэгцтэй харагддаг байна. Түүнчлэн хуучин тавилганыхаа өнгийг сольж, барилгын дэлгүүрүүдэд зарагдах болсон олон төрлийн хуулгаас өөрт таалагдахыг сонгоод цэвэрхэн наачихсан байхад танай гэр цоо шинэ тавилгатай болно шүү хэмээн зөвлөж байна.

Мөн өөрийн хүссэн загвараараа тавилгаа хийлгэхийг хүсвэл захиалгын олон компани бий.

Санал болгох:

  • Kitchen all ХХК
  • Өргөө ХХК гэх мэт

ХЭРХЭН АВТОМАШИНАА ШИНЭЧЛЭХ ВЭ?  

Сар шинийн өмнөхөн унаагаа юүлэхийг хүсдэг хүн олон бий.

Ямар сайндаа л цагаан сарын өмнө машины үнэ тэнгэрт хадах вэ. Машинаа шинэчилмээр байдаг, үнэ нь хадчихдаг энэ үед таныг Голомт банк болон Автоланд, Мөнххада компаниудын зах зээлд шинээр нэвтрүүлсэн “Автодилерийн үйлчилгээ”-г сонирхоод үзэхийг хүсэж байна. Тус үйлчилгээний гол онцлог нь та өөрийн унаж буй машинаа урьдчилгаа болгож өгөөд, ямар ч төрлийн шинэ хуучин машин авахад шаардагдах үлдэгдэл зөрүүг Голомт банкны автомашин солих зээлээр авах эрхтэй үйлчилгээ юм байна.

Гол нь таны унаж буй хуучин тэргийг тэд таны өмнөөс борлуулж өгнө. Бас худалдан авахыг хүсэж байгаа машиныг тань оношилж, үнэлэхээс гадна бүтэн жилийн баталгаа өгөх юм билээ.  Надад бол тун зүгээр санагдсан.

Ингээд сар шинийн баяртаа бэлдэж буй танд зориулсан бяцхан зөвлөгөө маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна.