Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

ГССҮТ-д согтуугаар гэмтэж ирсэн хүмүүсийн тоо буурчээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 17-20-ныг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Эдгээр өдрүүдэд Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төвийн /ГССҮТ/ хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгсдийн тоо өмнөх 7 хоногийн өдрүүдтэй харьцуулахад 51-ээр, согтуугаар гэмтэгсдийн тоо 38-аар тус тус буурсан байна.

Өөрөөр хэлбэл өмнөх 7 хоногийн ЛХАГВА гарагаас БААСАН гараг хүртэлх хугацаанд ГССҮТөвд үйлчлүүлэгсдийн 15 хувь (88/585) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байсан бол энэ 7 хоногийн Лхагва гарагаас Баасан гараг хүртэлх хугацаанд 9.4 хувь (50/534) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байжээ.

 

Энэ нь нийт тус эмнэлэгт хандсан хүмүүсийн согтуугаар үйлчлүүлэгсдийн тоонд харьцуулахад 5.6 хувиар буурчээ.

 

Эх сурвалж: ЭМЯ