Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

“REMAX INFINITY” оффисын агент Л.Энхзориг: БИД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЗУУЧИЛДАГ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 12 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн хамгийн том, нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгийн компани болох “REMAX” Монголд орж ирээд жил гаруй болж байна.

Олон улс орнуудын туулж ирсэн замаар араас нь дагаж явах биш харин мөр зэрэгцэн алдааг нь давтахгүй, ололтыг нь шууд хэрэгжүүлж явах боломж энэхүү “REMAX”-ын франчайз эрхээр монголчуудад олдох болсон билээ.  “REMAX Mongolia” компани байгуулагдсанаар манай үл хөдлөх хөрөнгийн салбар шинэ шатанд гарсан бөгөөд үүнийг дагаад олон боломжууд нээгдэх болсон.

Энэ талаар 13 р хороолол Дипломатын байрны 3 давхарт байрлах “REMAX Infinity” брокер oффисын агент Л.Энхзоригтой ярилцлаа.


 

-Сүүлийн үед олон чадалтай залуус “REMAX”-ыг сонгож, агент нь болж байна гэсэн яриа сонстох болсон. Өөрийнхөө талаар танилцуулж, бас яагаад “REMAX”-ыг сонгох болсон талаараа сонирхуулахгүй юу?

-Би өмнө нь чамгүй олон салбарт ажиллаж хүч үзэж байлаа. Төрийн байгууллагад ч ажиллаж байлаа, банкны салбар, уул уурхайн мөн үл хөдлөхийн салбарт ч ажиллаж байлаа. Энэ бүхний дараа “REMAX”-ыг сонгохоор шийдсэн. Миний хувьд “REMAX”-тай холбогдоод дөнгөж сар болж, албан ёсоор агент нь болоод ердөө хэд хонож л байна. Гэхдээ дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, менежмент бодлого нь олон жилийн туршид шалгагдсан “REMAX” над шиг залуу улсуудын хувьд маш том боломж гэдгийг ойлгосон учраас эргэлт буцалтгүй энэ ажилдаа шамдаж байна. Би олон салбарт ажиллаж байсан болохоор юу чадах вэ гэдгээ сайн мэддэг. Санхүүгийн боломжийг олгох, өөрөө хувиараа бизнес эрхлэгч болж байгаа маань надад давуу тал. Гэхдээ “REMAX”-т орохоор шийдэж байгаа хүмүүс эхлээд хувь хүн өөрийгөө таньж мэдэж, өөрийнхөө юу хийж чадахыг мэдэж мэдэрчихээд орж ирвэл тун зүгээр гэж хэлмээр байна.

-Хувиараа бизнес эрхлэгч гэхээр өөрийнхөө хийснээр орлого олно гэсэн үг байх аа. Тогтмол цалин бол байхгүй гэж ойлгож болох уу?

-Тогтмол цалин байхгүй. Зарим хүн цалингүй ажилд орж яах юм гэж гайхаж магадгүй. Бас зарим нь энэ шалтгаанаар шантарч болох юм. Гэхдээ сар бүр авдаг цалин байхгүй мэт боловч тэгж ажилладаг ажлаас илүү санхүүгийн боломж энд байгаа. Үл хөдлөх хөрөнгийн салбараа сайн мэдэж, судалгаагаа сайн хийгээд ороод ирвэл хамгийн боломжтой салбар гэж би хэлнэ.

-Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн борлуулагчид тэгтэл өндөр хувь авдаггүй байх аа?

-Би өмнө нь үл хөдлөх хөрөнгийн компанид энгийн агентаас эхэлж гүйцэтгэх захирлын албыг хүртэл хашиж байлаа. Тийм ээ, таны хэлдгээр хамгийн ихдээ 20 орчим хувийг нь борлуулагч нь авдаг. Манай уламжлалт бизнесийн зарчмаар ашгийн гурвалжин “REMAX”-т урвуу байдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн том дарга нь хамгийн ихийг авдаг зарчим манайд өөр. Тоглоомын дүрэм нь өөр гэж болно. Үйл ажиллагаа явуулж, хамгийн их ажилласан хүн нь хамгийн ихийг авна. Ерөнхийдөө “REMAX” хамтдаа хожно гэсэн зарчимтай. Хэн нэг нь илүү биш, адил тэгш зарчмаар ашгаа авдаг. Тийм ч учраас хүмүүс сарын цалинд найдаж биш өөрийнхөө ур чадвар, хичээл зүтгэлд найдаж ажилладаг учраас илүү амжилттай байдаг юм.

-Эдийн засгийн хямралтай холбоотой үл хөдлөх хөрөнгийн худалдаа багассан үед энэ салбарт орж ирэх эрсдэлтэй биш үү?

Олон хүн ингэж ярьж байна л даа. Гэхдээ би үл хөдлөх хөрөнгийн салбар бол бүх бизнесийн сав нь гэж хэлэх дуртай. Үргэлж шинээр эрэлт үүсч байдаг салбар. Дээрээс нь бизнес тогтворжоод ирэхээр эрэлт нь дараагийн шатандаа гарахаар нэмэгдэж байдаг онцлогтой. Хуучин 100 м/кв талбайд ажиллаж байсан бол 200 м/кв-ыг сонирхох жишээтэй. Тэгэхээр хэзээ ч эрэлт буурдаггүй гэж болно. Зогсдоггүй зах зээл л дээ. Ийм зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд хамгийн тохиромжтой үе одоо л байна. Үнийн хөөс нь хагарч, хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол одоо хөдөлдөг газар. Ийм байхад эрсдэлтэй гэж санаа зовох хэрэггүй л дээ.

-Та өмнө нь энэ салбарт ажиллаж байсан гэсэн. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгийн дэлхийн хамгийн том компани REMAX” орж ирснээр манайд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байгаа компаниуд тус тусын орон зайндаа тоглолт хийж байдаг. Хүрээ нь ч томорч чаддаггүй. Хамгийн ихдээ 20-иод ажилтантай байх жишээтэй. Эргэлт нь ч удаан. “REMAX” орж ирснээр энэ салбарыг шинэ түвшинд гаргасан. Гол зарчим нь олон агенттай, борлуулалтын дээд түвшинд ажилладаг. Одоогийн байдлаар 130 орчим агент байна. Цаашлаад 400 хүрэх төлөвлөгөө байгаа юм билээ. Энэ олон мэргэшсэн хүн бөөн хүчээр ажиллахад маш том боломж бий. Барилгын компаниуд гэхэд өөрсдөө борлуулалтаа хариуцаж явдаг. Гэтэл зах зээлдээ бүтээгдэхүүнээ хүргэж чаддаггүй, мэдээллээ түгээхдээ маш удаан байдаг. Харин бид бол үл хөдлөх хөрөнгийн зууч гэхээсээ мэдээлэл, үйлчилгээг зуучилж байдаг.  Аль аль талд нь мэдээллийг хүргэж, гүүр нь болж байдаг.

-Агент бүр тусдаа бие даасан бизнес эрхлэгчид гэгддэг гэхээр өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр багагүй анхаарна биз?

-Тийм шүү. Манайд ажилтан бүр өөр, өөрийн бизнесийн зарчим, санхүүгээ хөтөлж, маркетинг төлөвлөгөө боловсруулах ёстой болдог. Бусад компаниудын үйл ажиллагаа захирлаас шууд хамаардаг. Захирал ямар төсөл хэрэгжүүлэх гэж байна, захирал асуудлыг яаж харж байна гэдгээс бүх зүйл шалтгаалдаг. Харин манайд хувьд агент дээрх бүгдийг хийдэг учраас чамгүй хөгжиж байдаг. Дээрээс нь бидэнд тогтмол сургалтыг явуулж байдаг.

-“REMAX” бол яах аргагүй олон улсын компани. Танайхаас үйлчилгээ авбал илүү үнэтэй байна гэсэн ойлголт бий?

-Тэгж санаа зовох шаардлагагүй. Манайх дундаж үнэлгээтэй. “REMAX”-т хүлээлтийг бага тавь, үр дүн, гүйцэтгэлийг өндөр байлга гэдэг юм. Үр дүнгээрээ ч үүнийгээ харуулж байдаг. Бидний шимтгэл дундаж, ХАРИН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ НАРТАА ДЭЭД ЗЭРГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОДОГ. Ер нь үл хөдлөх хөрөнгийн худалдааг хүмүүс үргэлж хийгээд байдаггүй шүү дээ. Дундажаар амьдралдаа 3-4 удаа ийм төрлийн худалдаа хийдэг гэсэн тооцоо бий. Манайд агентууд хөгжиж суралцахаас гадна хэрэглэгч нар үл хөдлөхийн мэдлэгтэй болох чухал байдаг. Гадны улс орнуудад үл хөдлөх хөрөнгийн салбар хөгжсөн гээд байдаг нь үнэн хэрэгтээ худалдан авагч нарын мэдлэг боловсролтой холбоотой. Тэгэхээр бид ч бас хүмүүсээ энэ чиглэлд мэдээлэлжүүлж, мэдлэгтэй болгох нь чухал. Манайхан нэг үл хөдлөх хөрөнгө авахдаа хамгийн хямд үнэ гэж бодоод байдаг. Тэгээд л цаад эзнийг нь олж уулзана гээд яваад байдаг. Үл хөдлөх хөрөнгийн зуучдаа итгэдэггүй. Дундаас нь нэмж зардаг ченж гэж бодох тал ч бий. Гэвч тэгээд явлаа гээд өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргаж байна уу гэвэл бодох асуудал. Алдагдсан боломж гэж юу байдгийг мэдэх хэрэгтэй. Хэчнээн цаг зав, стресс нервээ барагдаж байгаагаа манайхан үнэлдэггүй. Нөгөө талаас энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин бүрхэг, хууль батлагдаагүй байдаг болохоор хэрэглэгчдийг буруутгах аргагүй л дээ. Ийм чухал худалдан авалтын дараа сэтгэл ханамж тун чухал гэдгийг манайхан бодолцох хэрэгтэй.

-Тэгэхээр хувь агент бүр өөрийн онцлогтой төлөвлөгөө боловсруулна гэж байна. Таны онцлог юу байх бол?

-Би судлаач хүн. Эдийн засаг, статистикийн чиглэлээр төгссөн болохоор хүмүүст мэдээллийг хүргэхдээ судалгаатай хүргэх нь чухал гэж бодож байна. Өөрийн мэргэжлийн давуу талаа ашиглаад тухайн үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн үнэ цэн, бодит зах зээлийн судалгааг хийгээд хүмүүстээ өгч байвал хэрэгтэй гэж бодож байна.

Хэрэв таньд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах худалдах хэрэгцээ шаардлага тулгарч байгаа бол RE/MAX ын агентуудтай холбогдоорой. Тэд таны хүсэл боломжыг анхааралтай сонсож зөвхөн таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллахдаа баяртай байх болно. Монголын нийт барилгын компаниудын 90%  нь  RE/MAX тай тусгай гэрээтэй  хамтран ажилладаг бөгөөд нийт 50.000 гаруй орон сууцнуудаас та сонголтоо хийх боломжтой. Мөн өдөр бүр зөвхөн үл хөдлөх хөрөнгө худалдан авах чиглэлээр 450 орчим хүн RE/MAX т хандаж байдаг бөгөөд тэдэнд RE/MAX хэрэгцээ боломжинд нь тулгуурласан сонголтоо хийхэд нь тусалдаг тул маш өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Дараах холбоосоор зочилж та өөрт хамгийн ойр байрлах RE/MAX ын брокер оффистой холбогдох боломжтой.

http://remax.mn/OfficeAgent

  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.