Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад руу нууцаар хувийн мэдээлэл илгээдэг Андроид утсыг илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Зарим хямд үнэтэй Андроид гар утаснууд хэрэглэгчийн мэдээллийг нууцаар Хятад дахь сервэр рүү илгээдэг болохыг өчигдөр The New York Times сонин мэдээлжээ.

Мэдээллийн аюулгүй байдлын Kryptowire компани АНУ, Латин Америкт $50-$100-ын үнээр зарагдаж байгаа Blu брэндийн Андроид утаснууд хэрэглэгчийн текст мессэжүүд, утасны жагсаалт, дуудлагын түүх зэргийг Шанхай дахь сервэр рүү нууцаар дамжуулж байгааг илрүүлсэн тухайгаа мэдээлсэн байна.

Мөн энэ утаснууд зайнаас програм суулгах, хэрэглэгчийн газарзүйн мэдээллийг дамжуулах зэрэг үйлдлийг эзэнд нь мэдэгдэлгүй хийж байсан гэнэ. Blu утаснууд нь Shanghai Adupts Technology компанийн програмыг өөрийн чипэнд суулгасан байдаг аж. Уг компани нь Хятадын ZTE, Huawei компаниудтай хамтарч ажилладаг гэнэ.

Одоогоор АНУ даяар 120,000 ийм утас бүртгэгджээ. Харин Blu брэндийг үйлдвэрлэгч компани дээрх мэдээллийг гарахаас өмнө энэ талаар мэдээгүй байснаа хэвлэлд мэдэгджээ.

Тус компани хэрэглэгчийн утсанд байгаа бүх ийм програмыг устгаж, Adups компанийн сервэрээс цуглуулсан мэдээллээ устгасныг мэдэгдэлдээ дурдсан байна.

 

Эх сурвалж: TheNextWeb