Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хуучин гэрэл зурагнуудаа гар утсаар "сканердах" боломжтой боллоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Google компани өнөөдрөөс PhotoScan нэртэй аппликэшнийг Android, iOS системүүдэд зориулан гаргалаа.

Уг аппликэшн нь таны гэр бүлийн цомогт байгаа хуучин гэрэл зурагнуудыг чанартайгаар "сканердаж" гар утсанд оруулах юм. Ингэхдээ зургийг хэсэг хэсгээр хуулаад дараа нь machine learning технологийн тусламжтайгаар эвлүүлж, нэгэн бүхэл гэрэл зураг болгодог.

Өмнө нь та гар утасны камераар цаасан дээр байгаа зургийг авахад гэрэл ойсон, чанар муу, тэгш хэмтэй бус зураг бий болдог байсан. Тэгвэл энэхүү аппликэшн нь энэ бүх асуудлыг шийдэж өгсөн байна.

Аппликэшнийг эхлээд ажиллуулаад оруулах зураг руу чиглүүлэхэд дөрвөн хэсэг цэг гарч ирнэ. Тэдгээр цэгүүд дээр ээлж ээлжээр камераа шилжүүлэхэд зургийг бүхэлд нь оруулж дуусах юм.

Ганцхан хувь үлдсэн, үрэгдэж гээгдэх магадлалтай, ховор гэрэл зургуудаа ийм аргаар дижитал болгож болохоор болжээ.