Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers Day: Берлиний кофе (Coffee in Berlin)

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

“Dreamers’ Day” кино өдөрлөгийн ээлжит үзвэрээр Берлин хотыг хамгийн гайхалтай харуулсан шилдэг арван киноны нэг, Ян Оле Герстерийн 2012 оны бүтээл “Берлиний кофе” киног толилуулах гэж байна. 

Нико Фишер хоёр жилийн өмнө хуулийн сургуулиа хаячихсан. Тэр энэ хугацаанд зүгээр суугаагүй, харин “бодож” байсан. Ганц хоногт хүний амьдрал өөрчлөгдөх үү? Нико “кофе” олж ууж чадах болов уу? Алдарт Битлз хамтлагийн Амьдралын нэг өдөр дууны “I read the news today oh, boy” хэсгээс санаа авч киног “Oh Boy” нэрлэсэн ч хожим англи хэлт орнуудад “Берлиний кофе” нэрээр түгжээ. Вүди Аллен, Жим Жармушийн эхэн үеийн бүтээлийг өөрийн эрхгүй санагдуулах эл кино Германы шинэ давалгаанаас хойш гарсан даацтай бүтээлийн нэг гэгддэг. 

Уг кино Германы Оскар гэгддэг Германы Үндэс­ний Кино Академийн шилдэг киногоор 2013 онд тодорчээ. Хэрэв та жазз хөгжимд дуртай бол “Берлиний кофе” кино танд гарцаагүй таалагдах болно. 

“Берлиний кофе” киног та энэ сарын 12-ны Бямба гарагт Улсын их дэлгүүрийн тавдугаар давхарт байрлах “iCinema”-д хүрэлцэн ирж үзээрэй.