Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины хучлагаа хулгайд алдахаас сэрэмжлүүлэв

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Автомашины гурвалжин цонхыг хагалж дотроос нь эд зүйл хулгайлсан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлсэн байна.

Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан уг хэргийн хохирогч гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй өгснөөр мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Н.Амарзаяагийн удирдсан бүрэлдэхүүн гэмт этгээдийг шуурхай илрүүлэн, шалгаж эхэлжээ. 

Мөн иргэн Ш машинаа түгжилгүй орхисны улмаас бэлэн мөнгө болон эд зүйлээ хулгайд алдсан хэрэг өнгөрөгч бямба гарагт Сонгинохайран дүүрэгт гарсан. Хэргийн мэдээлэл цаг хождолгүй ирсний дүнд мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Э.Энхсаруулын удирдсан бүрэлдэхүүн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

Сэрэмжлүүлэг

Өвлийн улиралд автомашины хучлага болон эд анги хулгайлах гэмт хэрэг эрс нэмэгддэг. Тиймээс автомашинаа харуул хамгаалалттай газар, гараашид байрлуулах, ийм боломжгүй бол дохиоллын систем суурилуулж хулгайн гэмт хэргээс өмч хөрөнгөө хамгаалаахыг ЦЕГ-аас зөвлөлөө.