Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэс Оюутолгой”, “Оюутолгой” компанийн ТУЗ болон удирдлагуудад үүрэг даалгавар өгчээ.
- Оюутолгойн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Иймд компанийн засаглал, гүйцэтгэх удирдлагын түвшинд 34 хувьдаа ногдох эрх мэдлийг Монголын талд эдлүүлэх боломжоор хангах,
- Компанийн гадаад, дотоод худалдан авалт болон ханган нийлүүлэлт ялангуяа, компанийн санхүүгийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар 34 хувьдаа ногдох хяналтын эрх мэдлээ бодитой хэрэгжүүлж эхлэх,
- Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад олон монгол залуусыг ажиллуулж гэрээний үүргээ биелүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үйлдвэр цаашдаа урт хугацаанд олон жил ажиллах учраас ажилчдынхаа нийгмийн асуудалд одооноос онцгой анхаарч эхлэх хэрэгтэй. Ажилчдаа олон жилийн турш онгоцоор нааш цааш нь зөөлөө. Үйлдвэр дагасан хот биш юмаа гэхэд Монгол Улсын хувьд Оюутолгойн ажилчид нь Оюутолгойн ашигт малтмалаасаа үнэ цэнэтэй баялаг гэдгийг хаана хаанаа ойлгох ёстой.
- Оюутолгой бол дэлхийн хэмжээний том орд. Тийм ордын уурхай нь ч, үйлдвэр нь дэлхийн хэмжээний стандарт бүхий тохижилттой байх ёстой. Иймд гэв.
гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.