Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Арваннэгдүгээр сарын 5, 6-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 624 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 474 дуудлага бүртгэгджээ. 

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, есөн хүн хүнд хөнгөн гэмтэж, нэг хүний амь нас хохирчээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 10. Зам тээврийн осолд сургуулийн насны нэг, сургуулийн өмнөх насны нэг хүүхэд өртсөн байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 91 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал: 

  • Нийслэлд: СХД-ийн нутаг Жаргалант тосгоны замд амины T.Prius-20 маркийн Л жолоочтой автомашин онхолдож, зорчигч 61 настай М-н амь нас хохирсон. 
  • СХД-ийн нутаг Эрчим хүчний гудамж, ТЭЦ-4-н уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь гэрэл дохионы шон мөргөж хугалаад ослын газрыг орхин явсан. 
     
  • Орон нутагт: Булган аймгийн Орхон сумын 4-р баг, Бяцхан хөтөлийн замд амины Istana маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 49 настай, эрэгтэй Г-н амь нас хохирсон. 
  • Хөвсгөл аймгийн нутаг Их уул сумын 5-р багийн төвд амины M.Prius-20 маркийн Т жолоочтой автомашин онхолдож, зорчигч 35 настай, эмэгтэй Т-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн. 
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг УБ хотоос 160 км-т T.Kluger маркийн Б жолоочтой автомашин T.Prius-20 маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 38 настай А-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн. 
  • Багануур дүүргээс зүүн зүгт 5 км-т засмал замд амины T.Corolla Fielder маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 55 настай Ч-г мөргөж, амь насыг нь хохироосон байна.
Сэрэмжлүүлэг

Цас их хэмжээгээр орсны улмаас орон нутгийн замуудад халтиргаа гулгаа үүсч зам тээврийн осол гарч болзошгүй байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас зөвлөж байна.

 

Эх сурвалж: ЗЦГ