Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Автобусны гурван зогсоол шинээр байгуулж, 11 зогсоолд халаас гаргажээ

www.ulaanbaatar.mn
2016 оны 10 сарын 11
ulaanbaatar.mn
Зураг зураг

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор 10-15 автобусны зогсоол, зогсоолын халаасны ажлыг хийж гүйцэтгэдэг.

Дээрх ажлын хүрээнд дүүргүүдээс санал авч, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн автозамын газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2016 онд 14 зогсоолын карма гаргах ажил хийгдсэн байна. Үүнээс гурван зогсоол шинээр байгуулагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд илүү ойртжээ. Үүнд:

  • Баянзүрх дүүрэг Намъяанжугийн гудамж дахь “Шөнийн зах” зогсоол,
  • С.Данзангийн гудамж дахь “Сос хүүхдийн хотхон” зогсоол,
  • Сонгинохайрхан дүүрэгт Өнөр хорооллын гудамжинд “1 дүгээр байр” зогсоолууд тус тус нэмэгдэж, эдгээр зогсоолуудыг дайран өнгөрдөг 11 чиглэлээр үйлчлүүлэх боломж бүрдлээ.

Шинэ зогсоолуудыг энэ сарын 13-наас ашиглаж эхэлнэ.

Халаас хийгдсэн зогсоолуудын жагсаалт:

Зогсоолын нэр Гудамжны нэр Дайран өнгөрөх чиглэлүүд Тайлбар
1 СХД, “Алтан тариа”-н урд талын автобусны эцсийн зогсоол Хүнсчдийн зам Ч:40 Нөхцөл сайжруулсан
2 ХУД, Яармагийн хуучин эцсийн зогсоол /баруун/ Яармаг хороололын зам Ч:53, Ч:54 Нөхцөл сайжруулсан
3 ХУД, Яармагийн хуучин эцсийн зогсоол /зүүн/ Яармаг хороололын зам Ч:53, Ч:54 Нөхцөл сайжруулсан
4 Нисэхийн 7 сургуулийн зогсоол /баруун/ Нисэхийн хороололын зам Ч:7, Ч:9, Ч:15 Нөхцөл сайжруулсан
5 Нисэхийн 7 сургуулийн зогсоол /зүүн/ Нисэхийн хороололын зам Ч:7, Ч:9, Ч:15 Нөхцөл сайжруулсан
6 ХУД, Нарны зам, Соёолж төвийн зогсоол /урд/ Нарны зам Ч:6, Ч:17б Нөхцөл сайжруулсан
7 БЗД, Шөнийн захын урд автобусны зогсоол Намъяанжугийн гудамж Ч:10,Ч:17б,Ч:32, Ч:36,Ч:49, Ч:51, ХО:2,ХО:3, ХО:5 Шинээр байгуулсан
8 СХД, Өнөр хороолол,1-р байр зогсоол /хойд/ Өнөр хорооллын гудамж Ч:49 Шинээр байгуулсан
9 БЗД, Нарантуул захын урд талын  автобусны зогсоол Нарны зам /хойд/ Ч:6, Ч:30а Нөхцөл сайжруулсан
10 Жамсранжавын гудамж 7 одой хүүхдийн эмнэлэг зогсоол /хойд/ Дилaв хутагт Жамсранжав Ч:21а, Ч:49 Нөхцөл сайжруулсан
11 Алтай хотхон /зүүн/ Энгельсийн гудамж Ч:42, Ч:43 Нөхцөл сайжруулсан
12 Алтай хотхон /баруун/ Энгельсийн гудамж Ч:42, Ч:43 Нөхцөл сайжруулсан
13 Улаанхуарангийн авто замд “Сос хүүхдийн хотхон” зогсоол С.Данзангийн гудамж Ч:40 Шинээр байгуулсан
14 Дарь-Эхийн авто зам шинэ эцэс автобусны зогсоол Дарь-Эхийн гудамж Ч:25, Ч:26, Ч:29 Нөхцөл сайжруулсан