Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн ДАШТ-д 48 баг оролцдог болно гэж FIFA-ийн ерөнхийлөгч ярьжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Колумбийн нийслэл Боготад өчигдөр FIFA-ийн ерөнхийлөгч Жианни Инфантино ярихдаа 2026 оноос эхлэн ДАШТ-д 48 баг ордог болно гэжээ.

Одоогоор ДАШТ-д 32 баг оролцдог юм.

Ингэж багийн тоог 50 хувиар нэмснээрээ ДАШТ-ий үеэр дэлхийн олон улс орон баярлаж, хөлбөмбөгийн гайхамшгийг мэдэрдэг болно гэжээ.

32 багтай үед 64 тоглолт гардаг бол 48 багтай үед 80 тоглолт гарна. Энэ нь телевизийн зар сурталчилгааны орлогыг нэмэгдүүлэх аж. 2014 онд Бразилд болсон ДАШТ-ээс FIFA $5 тэрбумыг олсон гэдэг. Тэгвэл багийн тоог нэмснээр энэ орлогоо нэмэгдүүлэх боломж гарах аж.

Инфантино бас 48 багийг хэрхэн тоглуулах загвараа танилцуулжээ. Түүний үзэж байгаагаар 16 баг нь автоматаар дараагийн шатанд шалгарна. Үлдсэн 32 нь хасагдах журмаар тоглож 16 нь шалгарна. Ингэж үлдсэн 32 баг өнөөдрийн 32 багийн системээр цааш тоглох гэнэ.

1998 онд ДАШТ 24 багаас 32 багийн хэлбэрт шилжсэн юм.

Ингэж нэмэгдүүлэхийг зарим хүмүүс чанаргүй олон баг оруулах үүд нээгдэнэ гэж шүүмжилдэг.

Тэгвэл Инфантино “32 багтай ДАШТ болдгоороо болохын хажуугаар, 48 баг баярлаж цэнгэх болно” гээд энэ бол дэлхий дахинд хөлбөмбөгийг дэлгэрүүлэх нэг арга гэж тайлбарлажээ.

Өнгөрсөн өвөл FIFA-ийн ерөнхийлөгчөөр сонгогдохдоо тэр ДАШТ-ийг 40 багтай болгоно гэж амлан өмнөх ерөнхийлөгч Зэп Блатерыг залгамжлах эрх авсан юм. Тэгвэл өнөөдөр тэр улам олон баг оролцуулдаг болгохоор шийджээ.

 

Эх сурвалж: Associated Press