Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ургац хураалт хэвийн үргэлжилж, 2,000 гаруй иргэн гэрээгээр ажиллаж байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

2016 онд улсын хэмжээнд 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн байна. 

Ургацын урьдчилсан балансаар 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байгаа аж. 

Улсын хэмжээнд одоогийн байдлаар
68.3 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 134.7 мянган га-гаас 209.8 мянган тонн үр тариа, 9.2 мянган га-гаас 95.1 мянган тонн төмс, 4.8 мянган га-гаас 57.6 мянган тонн хүнсний ногоо, 7.2 мянган га-гаас 20.1 мянган тонн тэжээлийн ургамал, 6.1 мянган га-гаас 3.5 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. 
 

Есдүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд тариалангийн бүс нутгаар хур тунадас, уулархаг нутгуудаар цас орсоны улмаас ургац хураалтын ажил түр зогссон бөгөөд өчигдрөөс хэвийн үргэлжилж байна. Төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд явагдаж байна.

Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлбэл:

Таримлын төрөл

Хураах талбай(га)

Хураасан талбай(га)

Хувь

 

Нэгжийн ургац(цн)

Нийт ургац(тн)

1.

Үр тариа

355,917

134,793

37.9

15.6

209,808

2.

Төмс

14,546

9,227

63.4

103.1

95,161

3.

Хүсний ногоо

8,179

4,897

59.9

117.7

57,639

4.

Тэжээл

29,236

7,276

25.0

27.6

20,109

5.

Тосны ургамал

54,729

6,194

11.0

5.7

3,558

Ургац хураалтын ажилд 1,200 гаруй цэргийн албан хаагч, 808 оюутан, 560 сурагч, нийтдээ 2,568 хүн гэрээгээр ажиллаж байна. 

Нийслэлийн хэмжээнд

Энэ жил 321.3 га талбайд төмс, 478.4 га-д хүнсний ногоо тариалсан байна. Одоогийн байдлаар 125 га-аас 1,138 тонн төмс, 231 га-аас 3,901.5 тонн хүнсний ногоо хурааж авсан бөгөөд ургац хураалтын ажлын явц төмс 39.8 хувь, хүнсний ногоо 26 хувьтай явж байна.