Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Pokemon Go тоглоом Японы эрх баригчдын санааг зовоож байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 22
IKON.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:16 2016/07/22

Дөнгөж сая авсан мэдээллээр Pokemon Go тоглоом Японд өнөө өглөө (Баасан) нээгдсэн байна.

Ингэхдээ түргэн хоолны сүлжээ McDonalds-тай хамтарч байгаа ба Япон даяар байгаа тус сүлжээний 400 орчим ресторан нь тоглоомчдын цуглах газар байх гэнэ.

 

11:36 2016/07/22

Pokemon Go тоглоом хэдийгээр Японд албан ёсоор нээгдээгүй байгаа ч засгийн газрын санааг зовоож эхэлжээ.

Засгийн газрын агентлаг тоглоомчдод зориулсан гарын авлага, зөвлөмж гаргасан бөгөөд эрүүл мэнд, кибер аюулгүй байдалдаа анхаарал тавьж уг зөвлөмжийг дагахыг сануулсан байна.

Зөвлөмж нь есөн зүйлтэй, нэг хуудас цаас бөгөөд тоглогчийн аюулгүй байдал, тав тухыг хангах зөвлөгөөнүүд багтжээ. Тухайлбал луйвардуулах, наранд цохиулахаас болгоомжлохоос эхлээд уг тоглоом нь баттерейн цэнэгийг хурдан дуусгадаг тул нэмэлт цэнэглэгч авч явахыг хүртэл сануулсан байна.

Тоглоомын серверүүдийн ачаалал хэт их байгаагийн улмаас хөгжүүлсэн Niantic компани нь шинэ улс орнуудад нэмж нээхдээ удаан болгоомжтой хандаж байгаа юм.

Японы аппликэшн дэлгүүрт хараахан нээгдээгүй байгаа тул одоогоор Япончуудын зарим нь өөр арга замаар тоглоомыг утсандаа суулгаад тоглож эхэлжээ. Өнгөрсөн Лхагва гарагт нээгдэх яриа гарч байсан ч мэдээлэл худлаа болох нь сүүлд батлагдсан байна.

Pokemon Go нь Хойд Америк, Европын 20 гаруй улсын зах зээлд нээгдээд байгаа. Харин McDonalds компани Японд Pokemon Go тоглоомыг хамтран нээхээр болсон тухайгаа өнгөрсөн Лхагва гарагт мэдээлсэн юм.

Pokemon Go тоглоомын дүр, баатрууд нь Японы Nintendo компанийн өмч бөгөөд АНУ-ын Niantic компани тусгай лицензийн дор хөгжүүлж гаргаад байна.

 

Эх сурвалж: Independent

12:16 2016/07/22

Дөнгөж сая авсан мэдээллээр Pokemon Go тоглоом Японд өнөө өглөө (Баасан) нээгдсэн байна.

Ингэхдээ түргэн хоолны сүлжээ McDonalds-тай хамтарч байгаа ба Япон даяар байгаа тус сүлжээний 400 орчим ресторан нь тоглоомчдын цуглах газар байх гэнэ.