Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүмүүсийг галзууруулж байгаа Pokemon Go тоглоомын тухай

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Энэ сард цоо шинээр ухаалаг гар утасны зах зээлд хүрсэн Pokemon Go тоглоом хүмүүсийг байлдан дагуулж байна. Анх долдугаар сарын 6-нд Хойд Америкт гарсан тоглоом нь одоогоор Австрали, Европт хүрээд байна. Харин Азийн зах зээлд гараагүй байгаа юм.

Тоглоом нь газарзүйн байрлал болон хийсвэр ба бодит байдлын нэгдэл (Augmented Reality) дээр суурилсан тоглоом тул гар утасны GPS болон камерыг ашигладаг. iOS болон Андроид системд гарсан.

Бодит байдлыг хийсвэр орон зайтай хослуулдаг тул тун сонирхолтой. Тухайлбал тоглогч нь өөрийн байгаа газрын зураг (map) дээрээс өөртөө ойр байгаа Pokemon-уудыг хайж олно. Түүнийг цуглуулахын тулд тухайн байрлалд нь явж очих ёстой. Очсон хойноо камераар харахад цуглуулах ёстой Pokemon нь газар дээрээ харагдах ба түүнийг авах юм. Дараа нь цуглуулсан зүйлээ мөн газрын зураг дээр харагдах тавиуруудад очиж байрлуулна.

Энэ мэтээр тоглогч нь багагүй орон зайд шилжилт хөдөлгөөн хийх хэрэгтэй болдог аж.

Уг тоглоомын талаар видео танилцуулга:

Pokemon Go тоглоомоор Америкчууд хэрхэн “халуурч” байгааг харуулсан бичлэг: