Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Pokemon Go тоглоомны чанартай аккаунтын үнэ eBay сүлжээнд $1,000-аас давж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр зах зээлд гарсан Япон гаралтай Pokemon Go тоглоомын солиорол үргэлжилсээр байна.

Саяхнаас хүмүүс өөрийн чанартай аккаунтыг онлайн худалдааны сүлжээнд 1,000-аас дээш ам.доллараар зарж эхэлжээ. Олон янзын аккаунт зарагдаж байгаа бол үнэ нь хэдэн үе туулсан, хэр их Pokemon цуглуулснаараа тогтож байна.

Тухайлбал энэхүү холбоосонд байгаа аккаунт $1,200 хүрч байгаа юм.

 

Тоглоомонд халуурсан зарим хүмүүс үнэ хайрлахгүй аккаунт худалдаж авч байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Манайхан ч дутах юун, тоглоод бас гадаад зах зээлээс мөнгө олоод байж болохоор болжээ.

Pokemon Go тоглоомын тухай ЭНДЭЭС танилцах боломжтой.