Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ: Турктэй холбогдохоор ажиллаж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Туркэд өрнөж буй үйл явдал, Анкара хотод оршин суудаг Монголчуудын нөхцөл байдал ямар байгаа талаар Гадаад Хэргийн Яамтай холбогдож тодрууллаа.

Гадаад Хэргийн Яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан н.Батхишиг "Манайхан Турктэй холбогдохоор ажиллаж байна. Туркэд манай 3,500 гаруй иргэн байгаагаас 200 орчим нь Анкарад оршин суудаг. Ер нь дийлэнх нь Истанбулд байгаа. Бид Турктэй холбогдсон даруйдаа эргэн тодорхой мэдээлэл  өгөх болно" гэлээ.