Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Обама ардчилсан замаар сонгогдсон засгийн газраа дэмжихийг Туркийн иргэдэд уриаллаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Туркэд үүсээд байгаа тодорхойгүй нөхцөл байдлын үед тайван байхыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар уриалжээ.

Керри Туркийн гадаад хэргийн сайд Мэвлут Чавусоглутай утсаар ярьж ардчилсан замаар сонгогдсон Туркийн засгийн газрыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Ерөнхийлөгч Обама Туркийн ард түмэнд хандаж “ардчилсан замаар сонгогдсон засгийн газраа дэмжин, тэвчээртэй байж, хүчирхийллээс зайлсхийх хэрэгтэйг” уриалсан байна.

Сүүлийн мэдээллээр цэргийнхэнтэй хийсэн мөргөлдөөний улмаас цагдаагийн 17 албан хаагч амиа алдаж, Анкарагийн цагдаагийн тусгай тасгийн төв байранд цэргийнхэн нисдэг тэргээр довтолжээ.

Туркэд 1960 оноос хойш нийт дөрвөн удаагийн цэргийн эргэлт хийх оролдлого гарч байсан ба одоогийн ерөнхийлөгч Эрдоганы засаглалын үед буюу 2003 оноос хойш дахин гарах өндөр магадлалтайд тооцож байсан юм.

2010 онд цэргийн албанд ажиллаж байсан хэдэн зуун хүнийг Эрдоганы эсрэг хуйвалдсан хэмээн баривчилж байв.

 

Эх сурвалж: Time.Com