Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Баян Хөндийн алтны эрдэсжилтийн гүнийг нэмэгдүүллээ

WWW.GAULI.MN
2016 оны 6 сарын 15
Gauli
Зураг зураг

Баян Хөндий төслийн талбайд хийсэн өрөмдлөгийн үр дүн өндөр эрдэсжилттэй гарсан билээ.

Тэгвэл энэ удаад дахин нэмэлт өрөмдлөгийн үр дүнг зарлаж байна. Энэ удаагийн үр дүн нь 9 нүх, 1,403 метрийн урттай өрөмдлөгийн үзүүлэлт бөгөөд 2016 оны хоёрдугаар улиралд хийгдсэн өрөмдлөгийн ажлын гурав дахь хэсэг. Дөрөв болон эцсийн хэсгийн үр дүнг удахгүй зарлах аж.

“Өнөөдрийн үр дүн нь бидний төсөөлж байснаар эрдэсжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн, өмнө мэдэгдэж байсан үзүүлэлтийг баталгаажууллаа. Харин одоо гуравдугаар улирлын өрөмдөг хийхээсээ өмнө эрдэсжилтийн талаарх төсөөллөө илүү нэмэгдүүлэхийн тулд нэмэлт нөөцийг тооцно” гэж гүйцэтгэх захирал Peter Akerley мэдээллээ.

Баян хөндийд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөнд нийт 30 нүх, 3,845 метрийн урт өрөмдлөг хийнэ гэж төлөвлөсөн.

Баян хөндийд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөнд нийт 30 нүх, 3,845 метрийн урт өрөмдлөг хийнэ гэж төлөвлөсөн.

2015 оны хоёрдугаар улиралд Хөндий лицензэд хамрагдах талбайд анхны өрөмдлөгийг хийж эхэлсэн бөгөөд уг өрөмдлөг нь эцэстээ Баян Хөндийг илрүүлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд уг талбайгаас нүдэнд үзэгдэхүйц алт илэрсэн удаатай. харин өнөөгийн байдлаар хайгуулын үр дүнд өндөр эрдэсжилттэй болох нь тогтоогдоод байна.
 
Хувьцааны ханш

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өрөмдлөгийн үр дүн эерэг гарсан нь хувьцааны ханш огцом өсөхөд нөлөөллөө. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хувьцааны ханш дээд цэгтээ 5 дахин өсч байсан бол өнөөгийн байдлаар 3 дахин өсөөд байгаа юм.