Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн банкны баг тамирчид “БАНКИР-2016” сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсад банкны тогтолцоо үүсч, хөгжсөний 92 жилийн ойн нэрэмжит банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “БАНКИР-2016”  тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Тус тэмцээнд 13 банкны баг тамирчид оролцсноос

Эмэгтэй

  • Алтан медалийг Төрийн банк,
  • Мөнгөн медалийг  Чингис хаан банк,
  • Хүрэл медалийг Худалдаа хөгжлийн банк эзэлсэн бол

Эрэгтэй

  • Алтан медалийг Монголбанк,
  • Мөнгөн медалийг Голомт банк,
  • Хүрэл медалийг Улаанбаатар хотын банк, шагналт 4 дүгээр байрыг Төрийн банкны баг тамирчид эзэллээ.
“БАНКИР-2016”  тэмцээний шилжих цомын эздээр эмэгтэй Алтан медаль, эрэгтэй шагналт 4 дүгээр байр эзэлсэн амжилтаар Төрийн банкны баг шалгарч, шилжин явах цомын эзэд боллоо.

“БАНКИР-2016”  сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.

 
 
 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.