Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Алга болсон Малайзийн MH370 онгоцны сураг гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 30
iKon.MN

Энэтхэгийн далайд орших Реюнион арлаас сураггүй болоод нэг жил, таван сар орчим болж байгаа Малайзийн иргэний агаарын тээврийн MH370 онгоцных байж болзошгүй сэг олсон тухай АНУ-ын албаны хүн Associated Press агентлагт мэдээлжээ.

 

Онгоцны далавчны хэсэг олдсон бөгөөд гэрэл зургийг нь үзсэн шинжээчид сураггүй болсон Бойнг 777 онгоцных мөн гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

 

MH370 онгоц нь 2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала-Лумпур хотоос Бээжин хотыг чиглэн нисэх замдаа алга болсон юм.

Онгоцонд нийт 239 зорчигч мөн багийн гишүүд зорчиж байсан билээ.

Шинжээчид дүгнэлт гаргасны дараа бүх зүйл тодорхой болох гэнэ.