Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунбаатар Ази тивээс нэгдүгээр байр эзэлсэн гуравдахь дуучин

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн сонгодог хөгжмийн томоохон наадам болох П.И.Чайковскийн нэрэмжит 15 дахь удаагийн олон улсын сонгодог хөгжмийн уралдаан болж өндөрлөлөө.

Эрэгтэй дуучдын төрөлд манай дуучин Ганбаатарын Ариунбаатар нэгдүгээр байр эзлээд зогсохгүй, бусад төрлүүд дотроос шилдгийн шилдэг болон шалгарч Гран-При хүртсэн нь түүхэн том амжилт байлаа.

П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан нь 1958 оноос эхлэн дөрвөн жил тутамд зохиогддог.

1966 оноос эхлэн дуулаачдын тэмцээн явагдаж эхэлсэн бөгөөд өмнөх 12 удаагийн тэмцээний тэргүүн байруудыг хуучин ЗХУ болон ОХУ 7 удаа, АНУ, Гүрж, БНХАУ, Украйн, Өмнөд Солонгосын дуучид тус бүр нэг удаа эзэлж байжээ.

Харин Монгол улс анх удаа, гэхдээ Гран-Притэй нь цуг авсан явдалд дэлхий нийтээр гайхан биширцгээж байна.

Энэ удаагийн уралдаанд дэлхийн 45 орны 623 уран бүтээлч оролцсон юм.

Он Ялагч Улс
1966 Владимир Атлантов Flag of the Soviet Union.svg
1970 Евгений Нестеренко, Николай Огренич нар хувааж эзлэв Flag of the Soviet Union.svg
1974 Иван Пономаренко Flag of the Soviet Union.svg
1978 Нэгдүгээр байр тодроогүй. Хоёрдугаар байрыг Валентин Пивоваров, Никита Сторожев нар хувааж эзлэв. Flag of the Soviet Union.svg
1982 Паата Бурчуладзе Flag of the Soviet Union.svg
1986 Григорий Грицюк, Александр Морозов нар хувааж эзлэв. Flag of the Soviet Union.svg
1990 Чой Ханс Flag of the United States.svg
1994 Чен Е Юэнь Flag of the People's Republic of China.svg
1998 Бесик Габиташвили Flag of Georgia (1990-2004).svg
2002 Михаил Казаков Flag of Russia.svg
2007 Александр Цымбалюк Flag of Ukraine.svg
2011 Пак Чон Мин Flag of South Korea.svg
2015 Ариунбаатар Ганбаатар Flag of Mongolia.svg