Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг Монгол хүнд жилийн 3.9 сая, өдрийн 11'000₮ өр ногдож байна

www.mandal.mn
2014 оны 11 сарын 21
PURPLEBOOK

Улсын гадаад өрийн эрсдэл

  • Гадаад валютын нийт албан нөөц одоогийн улсын өрийн дөнгөж 20 хувийг хангахуйц хэмжээнд хүрсэн
  • Нэг хүнд ногдох өдрийн өр 11'000 төгрөг байгаа нь нэг өдөрт ногдох улсын цалингийн доод хэмжээнээс давсан
  • Улсын өр, ДНБ-ий харьцаа 40%-с хэтрэхгүй байхаар төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан боловч 57% хүрсэн зэргээс үзэхэд улсын гадаад өрийн эрсдэл аюултай хэмжээнд хүрсэн байна.

Улсын өр 2010-2014.VII хооронд 3.3 дахин өссөн. Үүнээс ЗГ-ын гадаад өр 1.8 дахин, Дотоод өр 6.4 дахин, ТӨҮГ-ын өр 1.9 дахин тус тус нэмэгдсэн байна. Эдгээр өсөлтийн үр дагавараар өнөөгийн үнэ цэнэд шилжүүлээгүй Улсын өрийн хэмжээ ДНБ-ний 56.8%-д хүрч, 11.6 их наяд төгрөгийн өртэй боллоо. Нэг хүнд ногдохоор авч үзвэл жилийн 3.9 сая төгрөг, өдрөөр нэг хүнд ойролцоогоор 11'000₮ өр ногдож байна.

11.6 их наяд төгрөгийг энэ оны дундаж валютын ханшаар тооцоолбол 6.5 тэрбум ам доллар болно. Гэтэл энэ оны эхний 7 сарын байдлаарх гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам. доллар байгаа нь улсын өрийн 20 хувийг хангахуйц хэмжээ болж байна. 

Энэ оны эцэст

  • Засгийн газрын гадаад зээлээс үндсэн ба хүүгийн төлбөрт 88.7 сая ам. доллар,
  • Чингис бондын хүүгийн төлбөрт 71.88 сая ам. доллар,
  • Хөгжлийн банкны үнэт цаасны хүүгийн төлбөрт 33.4 сая ам. доллар нийт 194 сая ам. долларын хүү ба үндсэн төлбөр төлнө.

Үүнтэй зэрэгцээд

  • Худалдаа Хөгжлийн банкны бондын хүүгийн төлбөрт 25.4 сая ам. доллар,
  • Монголын уул уурхайн корпорацийн бондын хүүгийн төлбөрт 53.25 сая ам. доллар төлөгдөнө. 

Иймд нийт шаардагдах валютын хэмжээ 273 сая ам. доллар болж байгаа нь валютын нөөцийн хомдолтой зэрэгцээд гадаад өрийн дарамтыг ихээхэн нэмэгдүүлж байна. 

Улсын өрийн бүтэц /тэрбум төгрөг/ 2010 2011 2012 2013 2014M07
Засгийн газрын гадаад өр 2209.6 2669.4 2935.5 3613.2 3907.3
Засгийн газрын дотоод өр 345.8 503.3 1009.6 1849.6 2206.7
ЗГ-ын гадаад үнэт цаас - - 2088.2 2481.2 2076
Төрийн өмчид үйлдвэрийн газрын өр 847.4 1524 1525.5 1629.3 1612.4
Орон нутгийн өмч давамгайлсан үйлдвэрийн газрын өр 168 168 174.9 174.9 174.9
Засгийн газрын баталгаа - - 807.4 1160.2 1394
Татварын урьдчилгаа - - 385.5 372.5 276.8
Улсын өр 3570.8 4864.7 8926.6 11280.9 11648.2
Улсын өр /ӨҮЦ/ 3092.6 4213.2 7463.6 8759.3 9188.9
ДНБ (оны үнээр) 8414.5 11087.8 14012.9 17550.2 20503.1
ТТБТХуулиар тогтоосон өрийн хязгаар 40% 40% 40% 40% 40%
ТТБТХ-ийн тусгай шаардлага 40% 50% 60% 50% 40%
Улсын өр (ӨҮЦ)/ДНБ 36.80% 38.00% 53.30% 49.90% 44.80%
Улсын өр /ДНБ 42.40% 43.90% 63.70% 64.30% 56.80%
Сэрэмжлүүлэх түвшин 40% 40% 40% 40% 40%

 

Төсвийн орлого тасалдлын эрсдэл

Эдийн засгийн хүндэвтэр байдал төсвийн орлогын тасалданд нөлөөлж байна. 

Эхний 8 сарын байдлаар төсвийн урсгал орлого төлөвлөгөөнөөс 623 тэрбум төгрөгөөр тасраад байна. Үүнд

  • ААН-ийн орлогын албан татвар 129 тэрбум төгрөгөөр,
  • Хувь хүний орлогын албан татвар 23 тэрбум төгрөгөөр,
  • Нийгмийн даатгал шимтгэл хураамж 26 тэрбум төгрөгөөр,
  • Дотоодын бараа үйлчилгээний татвар 257 тэрбум төгрөгөөр,
  • Гадаад худалдааны орлого 32 тэрбум төгрөгөөр,
  • Бусад татвар 252 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөсөө тасарсан байна.

Төсвийн орлого тасалдахтай зэрэгцээд урсгал зардал нэмэгдэж нийт төсвийн зардлын 76 хувьд хүрсэн. 

Оюу толгойн 250 сая ам. долларын урьдчилгаа, “Эрдэс Таван Толгойн” ХК-аас авч ашигласан 350 сая ам. долларын үлдэгдэл нэхэгдэж байгаа зэргээс татварын орлогын дарамтыг ихээхэн нэмэгдүүлж байна. 

Нөгөө талаас төсвийн орлогын тасалдал нь төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэж буй олон аж ахуй нэгж компаниудын санхүүгийн байдлыг хүндрүүлж, хүлээгдэж буй хөрөнгө оруулалт болон төслүүд царцаж, зогсонги байдалд орж болзошгүй юм.

Төсвийн орлогын төлөвлөгөө ба гүйцэтгэл

Тэрбум төгрөгөөр 2014M08 2014M08 Орлого тасалдал
  Төлөвлөсөн Гүйцэтгэл  
НИЙТ ОРЛОГО 4447.9 3842 -605.7
УРСГАЛ ОРЛОГО 4421.4 3798.2 -623.4
ТАТВАРЫН ОРЛОГО 3951.6 3233.6 -718.1
Орлогын албан татвар 785.8 634 -151.8
    ААН-ийн орлогын албан татвар 476.6 348.1 -128.5
    Хувь хүний орлогын албан татвар 309.2 285.8 -23.4
    Зарим бүтээгдэхүүний ҮӨ-н татвар -29.9 -30.5 -0.6
Нийгмийн даатгалын шимтгэл, хураамж 625.9 599.9 -26
Өмчийн татвар 25.6 26.5 0.9
Дотоодын бараа үйлчилгээний татвар 1472.5 1215.4 -257.2
Гадаад худалдааны орлого 275.7 243.8 -31.9
Бусад татвар 766.1 514 -252.1

 

ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМ

2014.11.27-нд ТУУШИН зочид буудлын хурлын зааланд болно.

Бүртгүүлэх