Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад валютын нөөц шавхагдах эрсдэлтэй байна

www.mandal.mn
2014 оны 11 сарын 19
PURPLEBOOK

ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРСДЭЛ /Макро эрсдэл/

Экспортын орлого дээр хэт дулдуйдсан бодлогын алдаа явагдсан.

Манай улсад нийтлэг ажиглагдаж ирсэн зүйл бол мөнгөний сураг сонсогдонгуут улс төрийн нийгмийн халамжийн амлалтууд нэмэгдэж нийт эрэлтийг хэт өсгөснөөс эдийн засаг халдаг. Энэ халалтыг түүхий эдийн үнэ үргэлж өснө гэсэн өөрсдийн гаргасан алдаатай таамаглал дээр үндэслэсэн богино хугацааны зээлээр, төсвөөр, барилгын салбарын хөөсөрсөн үнээр дэмжиж ирсэн нь импортыг хурдацтайгаар нэмэгдүүлж эргээд гадаад эдийн засгийн байдал муудах үед экспортын орлого буурч гадаад худалдааны алдагдал түүхэнд байгаагүй  2.4 тэрбум ам долларт хүрч байлаа.

 

Ханшийг сул тавих бодлогын шийдэл үргэлжилнэ.

Экспорт импортын хол зөрүүтэй байдлыг ойртуулах бодлогын олон хувилбараас зөвхөн ханшийг уян хатан тогтоож зах зээлд найдаж үлдээхээс өөр аргагүй болсон нь Монголбанкны мөнгөний бодлогоос харагддаг.

2008-2009 онд ажиглагдсан шиг ханшийн огцом өсөлт 2013 оны 6 сараас эхэлж одоог хүртэл үргэлжилсээр байна. Ханшийн өсөлт нь экспортыг өсгөж, импортыг бууруулж, гадаад худалдааны жилийн алдагдлыг 551 сая ам. долларт хүргэлээ. Энэхүү бууралт цаашид ч үргэлжлэхээр байгаа ба оны эцэст 150 сая ам. долларт хүрэх магадлалтай байна. 

 

Экспортын өсөлт үргэлжилнэ.

Тухайлбал экспортын өсөлтийг валютын ханшийн өсөлтөөр дэмжигдсэн зэсийн экспорт болон боловсруулаагүй газрын тосны экспорт нэмэгдүүлж байна. Мөн түүнчлэн өнгөрсөн оны 8 сард 568 сая ам. долларын алдагдалтай байсан нүүрсний экспорт 105 сая ам доллар болж буурсан нь нүүрсний олборлолт нэмэгдсэн, валютын ханшийн өсөлт зэргээр тайлбарлагдана. Эндээс харвал экспортын өсөлт цаашид үргэлжлэх боломжтой ба гол өсөлт зэсээс бий болохоор байна.

Экспортын бүтэц /сая ам.доллар/ 2013M08 2014M08
Мөнгөжөөгүй алт 195.2 214.1
Зэс 562.8 1,450.00
Молибдений хүдэр ба баяжмал 20.8 18.1
Жоншны хүдэр ба баяжмал 56.3 46.5
Төмрийн хүдэр 442.2 289.1
Цайрын хүдэр ба баяжмал 80.4 76.3
Бохир ноолуур 180.8 213
Самнасан ноолуур 29.8 34
Нүүрс  693.1 588.5
Боловсруулаагүй газрын тос 297.7 443.4
Өөрчлөлт 2013M08 2014M08
Мөнгөжөөгүй алт 134.4 18.9
Зэс 5.2 887.2
Молибдений хүдэр ба баяжмал -5.7 -2.7
Жоншны хүдэр ба баяжмал -9.2 -9.8
Төмрийн хүдэр 85.8 -153.1
Цайрын хүдэр ба баяжмал 7.4 -4.1
Бохир ноолуур 43.4 32.2
Самнасан ноолуур 2.9 4.2
Нүүрс  -567.7 -104.6
Боловсруулаагүй газрын тос 90.9 145.7

 

Импортын агшилт үргэлжилнэ.

Импортын бүтэц /сая ам доллар/ 2013M08 2014M08
Машин, механик төхөөрөмж 955.3 683.8
Түлш, шатахуун 1,060.00 988.2
Тээврийн хэрэгсэл, эд анги 820.1 463.8
Төмөрлөгөөр хийсэн бүтээгдэхүүн 368.7 396.7
Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 258 240.5
Химийн бүтээгдэхүүн 199.1 204.8
Хуванцар, каучук 155.2 135.5
Чулуу, гөлтгөнө, цемент, шилэн сав 85.9 90.1
Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 40.4 59.6
Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 42.3 45.3
Өөрчлөлтүүд 2013 2014
Машин, механик төхөөрөмж -203.1 -271.5
Түлш, шатахуун -8.9 -71.8
Тээврийн хэрэгсэл, эд анги -139.4 -356.2
Төмөрлөгөөр хийсэн бүтээгдэхүүн -39.6 28
Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 17.5 -17.5
Химийн бүтээгдэхүүн 7.1 5.7
Хуванцар, каучук -6.7 -19.7
Чулуу, гөлтгөнө, цемент, шилэн сав -0.6 4.2
Ургамлын гаралтай бүтээгдэхүүн -17.1 19.2
Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 6 3

Харин импортын хувьд өнгөрсөн оны 8 сартай харьцуулбал тээврийн хэрэгслэл, тэдгээрийн эд ангийн импорт 356 сая ам. доллараар, машин, механик тоног төхөөрөмж 272 сая ам. доллараар, түлш шатахууны импорт 72 сая ам. доллараар тус тус буурсан нь хамгийн их бууралт болж байна. 

Цаашид импортын хувьд 2014 оны эцэс хүртэл буурах боломжтой байгаа ба гол нөлөөллийг валютын ханшийн одоогийн өндөр түвшин дээрх тогтворжилт, улирлын тохиромжтой үе дуусч байгаатай холбон үзэж байна. 

 

Гадаад валютын нөөц шавхагдах эрсдэлтэй байна.   

Гадаад валютын нөөцийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого, дотоодын алтны арилжаа, гадаадын зээл тусламж бүрдүүлдэг. Эдгээр орлогын эх үүсвэрээс гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспортын орлого тасалдахдаа зэрэгцээт урсгал тэнцлийн алдагдал эрс өсч, эдийн засагт долларжих процесс эрчимжих болсноор гадаад валютын нөөц огцом буурах болсон. 

Энэхүү байдал  энэ оны эхний 7 сарын байдлаар нааштайгаар эргэх хандлага ажиглагдаж байгаа. Урсгал тэнцэл сайжирч байгааг харж болно. Харин хөрөнгө ба санхүүгийн тэнцэл сайжрахгүй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал гадаадын шууд хөрөнгө оруулалт 60 хувиар буурсантай шууд холбогдож  байна. Үүнээс шалтгаалан жилийн өссөн дүнгээр нь авч үзвэл төлбөрийн тэнцэл энэ оны эхний 7 сарын байдлаар 1.7 тэрбум ам. долларын алдагдалтай гарч байна.

Харин гадаад валютын нийт албан нөөц энэ оны эхний 7 сарын байдлаар 1.3 тэрбум ам. долларт, гадаад валютын цэвэр нөөц 797 сая ам. долларт тус тус хүрээд байгаа нь цаашид төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх валютын нөөц хомсдох эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.  

 

ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ФОРУМ

2014.11.27-нд ТУУШИН зочид буудлын хурлын зааланд болно.

Бүртгүүлэх