Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хил давсан түймрээс хамгаалах 400 км зурвас байгууллаа

Э.Туул
2014 оны 11 сарын 7
Монголын мэдээ
Зураг зураг

БОНХЯ-ны Төрийн на­рийн бичгийн дар­га Ж.Батболдоор ах­луул­сан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж, хилийн дагуу 0243 дугаар ангийн байгуулсан  97 км түймрээс хамгаалах зур­ва­сыг хүлээн авч, тус ангид цаашид сэргээх, арчлах үүрэг хүлээлгэв.

Тус анги 30 сая төг­рөгийн санхүүжилтээр түйм­рээс хамгаалах зурвасыг шинээр байгуулсан бөгөөд цаашид 250 км-т зурвас байгуулах юм. 

Төрийн нарийн бичгийн дар­га Ж.Батболдын хэлснээр “Жил бүр 200 мянган га ойн түй­мэрт өртөж байна. Үүнээс хам­гаалах хамгийн том ажил нь түйм­рээс хамгаалах зурвасыг хи­лийн дагуу байгуулах юм. Хил хамгаалах ерөнхий га­зар­тай байгуулсан санамж бич­гийн хүрээнд өнгөрсөн хоёр жи­лийн хугацаанд Хэнтий, Дор­нод, Сэлэнгэ аймгийн хи­лийн дагуу 400 км зурвас бай­гууллаа. 

Тухайлбал,  Улаан­­баатараас Сэлэнгэ аймаг орох хэмжээний газар гэсэн үг. Өнөөдөр Сэлэнгэ аймагт бай­гуулсан 97 км зурвасыг хүлээн авч, хариуцуулж өглөө. 0243 дугаар ангийнхан сэтгэл гаргаж, бага санхүүжилтээр их ажлыг  чанартай гүйцэтгэсэн байна. БОНХЯ-аас цаашид дэмжин үр­гэлжлүүлнэ” гэсэн юм. 



Сүү­лийн жилүүдэд Монгол Оросын хил дагуух бүс нутгаар гарах ой, хээрийн түймрийн давтамж ихэсч, хил орчмын байгаль экологи эдийн засагт үлэмж хэмжээний хохирол үзүүлж бай­на.

2012-2014 онд ОХУ-ын та­лаас 19 удаагийн ой, хээрийн түй­мэрт нэг сая орчим ой, бэлчээр шатаж, 365 сая гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Харин түймрийг унтраахад 54.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Улсын хэмжээнд жилд гарч байгаа нийт түймрийн 20 хүртэлх хувь нь ОХУ-аас хил дамжин орж ирдэг аж. 

Хил дам­жин орж ирдэг түймрээс сэр­гийлэх зорилгоор БОНХЯ Хил хамгаалах ерөнхий га­зар­тай хамтран ажиллах “са­намж бичиг”-гийг энэ оны гу­рав­дугаар  сарын 06-ны өдөр байгуулсан юм. Санамж бич­гийн хүрээнд 2013-2016 онд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэн­тий, Дорнод аймгийн хэсгийн хи­лийн шугамын дагуу 1000 га­руй км түймрээс хамгаалах зур­васыг шинээр байгуулахаар тө­лөвлөсөн юм. Өнгөрсөн хоёр жи­лийн хугацаанд 400 км-т түйм­рээс хамгаалах зурвас байгуулаад байна. 

Ирэх жилүүдэд үлд­сэн 80 хувийг гүйцэтгэнэ. Энэ ажлыг хугацаанд нь гүй­цэтгэхийн тулд орон нутаг болон ХХЕГ-т зурвас байгуулах хөрөнгийг улсын төсөвт тусгах шаардлагатай байна. Энэхүү  зур­вас нь зөвхөн түймрээс хам­гаалах бус Монгол Улсын дар­хан байдлыг илтгэх тусгаар тогт­нолын зурвас гэж нэрлэж болох аж.

Хилчдийн ярьснаар тус зурвасыг мөр хянах зурвас гэж нэрлэх бөгөөд хилийн зөрч­лийн толь болдог гэж онцолсон юм.

Зураг