Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

ОУВС-аас 2014 оны эдийн засгийн өсөлтийг буурууллаа

PURPLEBOOK
2014 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

2014 онд эдийн засгийн өсөлтийн таамаглал 3.6 хувь байсныг 3.4 хувь болгож бууруулжээ. 

Гэхдээ энэ нь өнгөрсөн жилийн 3.2 хувийн өсөлтөөс их байгаа юм. Тэгвэл 2015 онд дөрвөн хувиар өснө гэж таамаглаж байгаа аж.

Дэлхийн эдийн засгийн форумд ОУВС-аас мэдэгдэхдээ “Глобал эдийн засгийн өсөлт урт хугацаанд сул байхаар байна. Хөгжингүй орнуудын эдийн засгийн тодорхой бус байдалд байгаа нь ийм дүгнэлт хийхэд хүргэлээ” гэжээ. 

Хятадын өсөлтийг энэ жил  7.5 хувьд хүрэх бол ирэх жил 7.1 хувьд хүрнэ гэж тооцож байгаа билээ. 

Хонг Конгийн бирж гурван жилийн дээд хэмжээндээ хүрлээ

Хятадын үйлдвэрлэлийн урьдчилсан индекс 18 сарынхаа дээд хэмжээнд хүрсэн нь хөрөнгийн зах зээлд нөлөөллөө. HSBC-ийн PMI долдугаар сард 52 хүрсэн нь өмнө сарын 50.7-оос багагүй өссөн үзүүлэлт боллоо. 

Ийнхүү хоёрдугаар хагасын эхний хоёр сард индекс өсөлттэй гаржээ. Харин Хятадын Үндэсний Статитсикийн Хорооноос тооцдог PMI нь 8-р сарын 1-нд зарлагдах юм.