Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын үйлдвэрлэлийн гарц таамагласан түвшинд хүрсэнгүй

PURPLEBOOK
2014 оны 3 сарын 14
PURPLEBOOK
Зураг зураг

- Дэлхийн эдийн засгийн ОНЦЛОХ мэдээ -

Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэлтэй байна. Үйлдвэрлэлийн гарц жилийн 8.6 хувиар өссөн ч таамаглаж байсан 9.5 хувиас бага байна. Мөн арван хоёрдугаар сард 9.7 хувьд хүрч байсантай харьцуулахад багагүй буурчээ. Мөн хэдхэн хоногийн өмнө экспортын хэмжээ 10 орчим хувиар буурсан тухай мэдээлэл цацагдсан билээ.

Уг мэдээллүүдтэй холбоотойгоор хувьцааны зах зээлд уналт үүсээд байна. Үүнтэй зэрэгцэн жижиглэнгийн худалдаа жилийн 11.8 хувийн өсөлттэй байгаа ч өмнөх сарын 13.6 хувиас мөн л буурсан үзүүлэлт боллоо. 2014 он Хятадын эрх баригчдын шандасыг шалгасан хүндхэн жил болох төлөвтэй байна. ЗГ-аас нэгдсэн бодлогоор тэлэх бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангаж болох ч нөгөө талдаа чанаргүй зээлийн хэмжээ өссөөр томоохон эрсдэлийг дагуулж байна.

АНУ-ын эдийн засгийн хэд хэдэн үзүүлэлтүүд сайжирлаа

Хэрэглэгчийн итгэлцлийн индекс наймдугаар сараас хойшхи хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. Bloomberg Consumer Comfort индекс гуравдугаар сард - 27.6-д хүрч өссөн бол өмнөх сард -28.5 байсан юм.

Судалгааны үр дүнд хэрэглэгчид сүүлийн долоо сарын хугацаанд хамгийн өөдрөг байгааг нь тогтоогджээ. Bloomberg LPийн ахлах эдийн засагч Joseph Brusuelas “Ажил эрхлэлт сайжирч, ажлаас халах процесс багасч буй нь эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлж байна” гэжээ.

Мөн жижиглэнгийн худалдаа гурван сарын хугацаанд анх удаа өслөө. Үүнтэй зэрэгцэн ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо арван нэгдүгээр сараас хойш хамгийн бага түвшиндээ хүрчээ.

Гуравдугаар сарын наймны байдлаар өмнөх долоо хоногоос 9,000-аар буурч 315,000-д хүрлээ. Societe Generale-ийн  Brian Jones хэлэхдээ “хөдөлмөрийн зах зээлийн сэргэлт үргэлжилж байгаач эдийн засгийн дардан замдаа ороогүй хэвээр байна” гэжээ.