Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын экспорт 6.6 хувиар уналаа

PURPLEBOOK
2014 оны 4 сарын 11
PURPLEBOOK
Зураг зураг

- Дэлхийн эдийн засаг ба хувьцаат компаниудын мэдээлэл -

Хятадын экспорт гуравдугаар сард 6.6 хувиар унасан нь өмнөх сарын уналтыг давтлаа. Харин шинжээчид 4 хувиар өснө гэж тооцож байсан юм. Мөн импорт 11.3 хувиар буурсан нь таамаглалаас муу үзүүлэлт боллоо.

Ингэснээр гадаад худалдааны алдагдал 22.98 тэрбум ам.доллараас 7.71 тэрбум ам.долларын ашигтай гарч байгаа юм. Энэхүү уналтыг түр зуурых гэж үзэж байгаа бөгөөд оны эхэнд эдгээр тоонууд хиймлээр өссөн бөгөөд АНУ-д хэт хүйтрэл бий болсонтой холбоотой гэж шинжээчид үзэж байна.  

“Мерекс” ХК-ийн үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг үндэслэн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны Анхдагч зах зээлийн арилжаагаар “Мерекс” ХК-ийн олон нийтэд санал болгосон нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 26,000,000.00 ширхэг үнэт цаас амжилттай арилжаалагдлаа.

2012 онд “Мерекс” ХК барилгын материал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаж, цагт 150 м.куб бетон үйлдвэрлэх хүчин чадалтай БНСУ-д үйлдвэрлэсэн TW-2500 маркийн бетон зуурмагийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулж, бизнес төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлэхээр энгийн хувьцааг олон нийтэд санал болгосон юм. Тус компанийн андррейтэраар “Стандарт инвестмент” ХХК ажилласан юм.

Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа олон нийтэд анхлан санал болгосон 14 дэхь компани боллоо.

Хонг Конг болон Шанхай хөрөнгийн зах зээлийг холбоно

Ийнхүү холбогдсоноор өдрийн 23.5 тэрбум юаны хөрөнгийн зах зээлийн арилжааг нэгтгэж, хөрөнгийн чөлөөт урсгалыг дэмжих юм. Энэхүү  ажил нь Хятадын эдийн засгийн либеральчлах ажлын хүрээнд хийгдэж байгаа шинэчлэл юм.