Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Европын хувьцаа Хятадын үзүүлэлт муу гарснаас улбаалан уналаа

PURPLEBOOK
2014 оны 3 сарын 31
PURPLEBOOK
Зураг зураг

- Дэлхийн эдийн засгийн онцлох мэдээ -

Гуравдугаар сард Европын бүс нутгийн PMI 53.2 нэгжид хүрчээ. Энэ нь өмнөх сарынхаас 0.1 нэгжээр буурсан үзүүлэлт юм. Хэдийгээр буурсан ч гэлээ “тэлэлтийн бүс”-эд хадгалагдаж байна.

Харин HSBC-ээс тооцдог Хятадын урьдчилсан PMI найман сарынхаа доод хэмжээнд хүрлээ.

Хятадын засгийн газар эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах арга хэмжээнүүдийг танилцуулахтай холбоотойгоор илтгэл найдвар үүссэн нь Хятадын хувьцааны зах зээлд өсөлт үүсэхэд нөлөөлсөн бол европт хөрөнгө оруулагчид сөрөг талаас нь харж байгаа тул зах зээл унахад нөлөөллөө.

АНУ-д хэрэглэгчдийн итгэлцэл буурчээ

Итгэлцлийн индекс долоон долоо хоногийнхоо доод хэмжээнд буурч Америкчууд эдийн засгаа гутрангаар харжээ. 3-р сарын 23-ны байдлаар индекс –29 нэгжээс -31.5 нэгж хүрч буурлаа.  Мөн хуучин орон сууцны хүлээгдэж буй борлуулалт найман сарын доод хэмжээнд хүрч унажээ. Хоёрдугаар сард хүлээгдэж буй борлуулалт унасан нь найм дахь сардаа дарааллан буурч буй үзүүлэлт юм.

Индекс 0.8 хувиар буурсан нь өмнөх сарын 0.2 хувийн бууралтаас өндөр байгаа юм. Цаг агаар хүйтэн байсан нь нөлөөлсөн байж болох ч моргэйжийн хүүгийн түвшин өссөн нь хүчтэй нөлөөтэй байгаа аж.

Хятадын ЗГ өөрөө өөртөө тусалж чадахгүй

Хятадын Засгийн газар барилгын төслүүдийг эрчимжүүлж эдийн засаг дахь эрэлтийг нэмэгдүүлэх замаар өсөлтийг тогтворжуулахыг зорьж байна.

Энэхүү төлөвлөгөөг эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ үед гаргаж байгаа боловч удирдлагуудын зарим нь “эдийн засгийн шинэчлэл хийхийн тулд өсөлтийн удаашралыг тэсвэрлэх ёстой” гэсэн сөрөг байр суурьтай байгаа аж.